Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг МАН-ын бүлгийн гишүүдэд уриалжээ

УИХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн хуралд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үүрэг чиглэл өгчээ.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг МАН-ын бүлгийн гишүүдэд уриалжээ

 

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг "Авлигын эсрэг жил” болгон зарлаж, "5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. "Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдах явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг Засгийн газраас зарлаж, олон улсын гэрээ эрхзүй, конвенцийн хүрээнд тэднийг шилжүүлэн авчрах ажлыг эхлүүлээд байгаа. "Шүгэл” ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл, "Шүүр” ажиллагааны хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ удаагийн хаврын чуулганаар өргөн барьж батлуулна. Эдгээр хуулийг хэлэлцэн батлуулахад бүлгийн гишүүд улс төрийн хувьд дэмжиж ажиллахыг уриалж, бүлгийн гишүүд дэмжихээ илэрхийлжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,Үндэснийбаялгийн сангийн тухай хуулийн төсөл,гурван парламент дамжин сунжирсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын энэ хаврын чуулганд өргөн барьж батлуулах болно гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх