ЧЕХ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “ХАВРЫН БАЯР 2023” СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Чех улсад аж төрж буй монголчуудын дунд зохион байгуулагддаг уламжлалт "Хаврын баяр”-ын 25 дахь удаагийн спортын тэмцээн 2023 оны 4 дүгээр сарын 7-8-ны хооронд Прага хотноо амжилттай зохион байгуулав.

ЧЕХ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “ХАВРЫН БАЯР 2023” СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

 

Европ дахь монголчуудын дундах ууган баяр болох "Хаврын баяр” тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннисийн төрөлд бүтэн багаараа оролцон ЭСЯ-ны шилжин явах цомын төлөө 8 баг өрсөлдөв. Мөн эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд 30 баг, эрэгтэй, эмэгтэй волейболын төрөлд 19 баг, ширээний теннисний төрөлд 23 тамирчин, шатрын төрөлд 12, нийт 400 гаруй тамирчид оролцсоноос нийлбэр дүнгээр Ческа Липа хотын "Уухай” баг тэргүүн байранд шалгарч, ЭСЯ-ны шилжин явах цомыг 2 дахь удаагаа гардан авлаа.

 "Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ,  "Хаврын баяр-2022” тэмцээний цомын эзэн Ческа Липа хотын "Уухай” баг, Чех улсад суралцагч оюутан залуусын Холбоо, хувийн хэвшлийнхэн, хувь хүмүүс арга хэмжээг хамтран зохион байгуулав.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх