Шүдлэн насны уралдаанд морь бариачийн шийдлийн улмаас үүссэн асуудлыг дахин хянаж шийдвэрлэнэ

Шүдлэн насны уралдаанд морь бариачийн шийдлийн улмаас будлиан, маргаан үүссэн асуудлыг дахин хянаж шийдвэрлэнэ.
Үеийн үед Монгол бөхчүүд, уяачид, харваачид хатуу чанд жудаг, өндөр ёс суртахуун зааж Монгол төр, түмэнийхээ их баяр наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал бий.

Шүдлэн насны уралдаанд морь бариачийн шийдлийн улмаас үүссэн асуудлыг дахин хянаж шийдвэрлэнэ

 

Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан зэрэг асуудлыг морины салбар хороо шийдвэрээ эргэн харж, маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг Морины салбар хорооны дарга Д.Ганхуягт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан үүрэг болголоо

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх