Үндэсний шагайн харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа

Үндэсний шагайн  харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа

 

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний шагайн харваанд улсын цолны болзол хангасан харваачдад цол, бай шагналыг нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон тус хорооны улирдлагууд гардуулж, баяр хүргэлээ.
Үндэсний их баяр наадмын Шагайн харваанд нийт 83 багийн 656 харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол Улсын хошой мэргэн Чойжилын Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" ХХК-ийн багийн харваач тэргүүн байранд, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэрэх бүрд" ХХК-ийн баг дэд байрт шалгарсан бол гутгаар байрыг Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймгийн "АПУ" ХК, "Алдар спорт хороо"-ны баг тус тус эзэллээ.
Шагайн өсвөрийн багийн харвааны төрөлд 10 багийн 79 харваач цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрт Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн "Хулшанд" ХХК-ийн баг, дэд байрт Н.Чингүүнболд ахлагчай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" ХХК-ийн баг, гутгаар байрт Э.Энхбат ахлагчтай Өвөрхангай аймгийн "Ов алтан аргай Шонхор" баг тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх