Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-ний өдөр олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт,тусламжийн аравдугаар сарын хуваарь гарсан байна. Тодруулбал: нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг хөнгөлөлт, алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж зэргийг энэ сарын 13, 25-ны өдрүүдэд олгох бол хүнс тэжээлийн дэмжлэг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж насны хишиг, эцэг, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж 13-ны өдөр иргэдийн дансанд шилжинэ. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу "Хүүхдийн 100,000” төгрөг 19-ний өдөр олгох юм байна.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх