ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Эрчим хүчний салбарын 2023-2024оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг 2023оны 09дүгээр сарын 11-нийөдөр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав.


Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын 43ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв. 

Үйлдвэр, компани тус бүр 2023 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ /ТЗБАХ/, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2023-2024 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт хугацаанаас хоцорч буй ажил болон бусад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дунджаар 74%-тай явагдаж байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 1%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Дэд сайд М.Баярмагнай өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж, өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дуусгах, засварын ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болголоо. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх