“Адил тэгш байдал, үл алагчлал" сэдэвт парламентын мэтгэлцээн боллоо

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр 12 дугаар сарын 03-ны өдрийг угтан "Адил тэгш байдал, үл алагчлал" сэдэвт парламентын мэтгэлцээнийг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа гарц гаргалгаа нээн илрүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Тэмцээнд 10 их, дээд сургууль, 17 мэтгэлцээний клубын 32 багийн 60 гаруй оюутан оролцлоо.

Үүнээс

I байранд МУИС, ШУТИС хамтарсан Divine баг;

II байр Шихихутуг дээд сургуулийн UA баг;

III байр СЭЗИС-ийн Apex баг тус тус байр эзэллээ.

Уг тэмцээнийг хамтран зохион байгуулсан МУИС, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын хамт олонд талархал илэрхийлье.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх