“Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагаас тэргэнцэр гардууллаа

"Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллага "Тэргэнцэр төсөл”-ийн хүрээнд 302 ширхэг тэргэнцэр хүлээлгэж өглөө. ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, ЕХХҮГСүмийн Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд нар "Тэргэнцэр төсөл”-ийн хэрэгжилт, үр дүн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож тэргэнцэр хүлээлцэх акт дээр гарын үсэг зурлаа. Нээлтийн арга хэмжээний үеэр 10 хүнд тэргэнцэр гардуулан өгсөн юм.


2012 оноос эхлэн "Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагатай ХБХХЕГ хамтран ажиллаж байгаа билээ. "Тэргэнцэр төсөл”-ийг хэрэгжүүлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, тэргэнцэр засвар үйлчилгээг хийх, тэргэнцрийн зөв хэрэглээний чиглэлээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

2012-2017, 2023 онуудад "Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагаас нийт 1800 гаруй тэргэнцрийг монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлаад байна

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх