Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг тохиулдуулан Мон Медикал-1 клиникийн эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн даатгалгүйн улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч нарт 10 төрлийн шинжилгээ, 7 төрлийн үзлэг оношилгоо нийт 9 гаруй сая төгрөгийн үйлчилгээг 40 хүнд үнэ төлбөргүй үзүүлэх арга хэмжээ зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхиий газар  болон Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран Баянгол дүүргийн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийн эрүүл мэндийн даатгалгүй эцэг, эх, асран хамгаалагч нарыг хамруулсан бөгөөд уг арга хэмжээг дэмжин ЕБ-ын 29 дүгээр сургуулийн сэтгэл зүйч Г.Нямпагма нь эцэг, эх, асран хамгаалагч нарт бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэв.

Мон Медикал-1 клиникийн эмнэлэг, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, ЕБ-ын 29 дүгээр сургуулийн сэтгэл зүйч Г.Нямпагма, ХБХХЕГ-ын хамт олон болон үзлэг, оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан эцэг, эх, асран хамгаалагч нарт талархал илэрхийлье гэж ХБХХЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх