Олон Улсын байгууллагуудад конвенцийн хэрэгжилтийн зөвлөмжийг танилцуулав

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийг өнөөдөр Олон Улсын байгууллагуудад танилцууллаа.

Олон Улсын байгууллагуудад зөвлөмжийг танилцуулах уулзалтыг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нээж үг хэллээ.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл санаа, ойлголтын талаар "Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт танилцуулга хийсэн бол ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг танилцуулсан юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх