Биеийн тамир, спортын улсын хороонд уулзалт зохион байгууллаа

Биеийн тамир спортын улсын хороо өнөөдөр ХНХЯ, ХБХХЕГ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, ТББ-уудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Биеийн тамир, спортын хорооны харьяа байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, санал солилцлоо.

Тив, дэлхий, олон улсын тэмцээнээс амжилт үзүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын мөнгөн урамшууллыг цаг тухайд нь журмын дагуу олгох саналыг хөндөж, цаашид анхаарах талаар онцоллоо.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх