ГССҮТ: “ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн албанаас эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, соён гэгээрүүлэх, ёс зүйн алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Эмнэлгийн эрх зүй ба ёс зүй" сэдэвт сургалтыг энэ сарын 13, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

ГССҮТ: “ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

 

Энэхүү сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн, Хууль зүйн ухааны магистр, АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат удирдан явуулсан бөгөөд төв болон салбар эмнэлгийн нийт 200  эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.
Уг сургалтаар эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал болон болзошгүй зөрчил, ёс зүйн алдаа дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар баримт нотолгоонд тулгуурласан томоохон сэдвийн хүрээнд олон талын мэдээлэл хүргэлээ.

ГССҮТ: “ЭМНЭЛГИЙН ЭРХ ЗҮЙ БА ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх