ЭХЭМҮТ: ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ХУРАЛ БОЛЛОО

Эрүүл мэндийн сайдын 2022 оныА/263дугаартушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс"Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”сэдэвт цахим хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.

ЭХЭМҮТ: ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ХУРАЛ БОЛЛОО


 

Хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилготой цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдаж,ЭХЭМҮТ-ийнЭМТҮЧАБА-ны Хүүхдийн эмнэлгийн чанарын менежер,Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч, судлаачид, ЭНЭҮТ-II,Нийслэлийн амаржих газрууд, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийнтусламж үйлчилгээхариуцсан мэргэжилтэн,БОЭТ,аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн233 эмч, мэргэжилтэн оролцлоо.

Хурлын үеэрЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа"Сэргийлж болох хүүхдийн эндэгдэл”, Тандалт судалгааны албанымэргэжилтэнП.Орхонтуул"Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, 2019-2023 оны I-XI сар”, Тандалт судалгааны албаны эмч Б.Одонгоо "Эмнэлгийн нөхцөлд эндсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, амьгүй төрөлтийг магадлан хэлэлцэх тухай Эрүүл мэндийн сайдын2022 оныА/263тооттушаал”-ын талаармэдээлэлхийж, илтгэл тавьсан.

 

Мөн эмч, мэргэжилтнүүдийн асуултад хариулж, санал солилцонэрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж байхосол гэмтэл, эмчилж болохуйц шалтгаанаар хүүхэд эндэж буйд анхаарал хандуулснаар тав хүртэлх насныхүүхдийн эндэгдлээс сэргийлж,эндэгдлийгбууруулахболомжтойгонцоллоо.

 

Иймд эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцсэн хурлын материал, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайланг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, ЭХЭМҮТ-ийн ТСА-ндцаг хугацаанд ньирүүлэхийг сануулав.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх