Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Эмч танаараа бахархъя” арга хэмжээ боллоо.

Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол улсын Засгийн газар, ЭМЯ-наас хот, хөдөөгийн 2500 эмч, мэргэжилтнүүд оролцсон "Эмч танаараа бахархъя” арга хэмжээг 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хүлээлгэн өгсөн нь онцлог үйл явдал болов.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний дараа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудаар салбар хуралдаанууд зохион байгуулагдав.

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв -ийн захирал С.Өнөрсайхан "Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчлэл” салбар хуралдааны, мөн тус төвийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа "Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний шинэчлэл” салбар хуралдааны панелистаар тус тус ажиллав.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх