ЭХЭМҮТ: ЭХИЙН ЭНДЭГДЭЛ, НОЦТОЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлээс сэргийлж, бууруулах зорилгоор "Эх барихын үжил, үжлийн шокийн оношилгоо, эмчилгээ”, "Эх барихын цус алдалт, цус алдалтын шокийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр зүүн бүсийн танхимын сургалтыг энэ сарын 25-26-нд зохион байгуулж байна.



Сургалтад Сүхбаатар аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга П.Болормаа, Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Э.Энхмаа болон Сүхбаатар, Хэнтий аймгийн эх барих эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээний 39 эмч оролцож байгаа юм.
Эх барихын шалтгаант цус алдалт, үжлийн тохиолдол нь эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн голлох шалтгаан болдог талаар Сүхбаатар аймгийн ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Адьяасүрэн хэлсэн. Мөн оролцогчдыг чадавхижуулах зорилгоор ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Энхтуяа, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Мөнгөн нар хичээл зааж, мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх