ГССҮТ: ЭМЧ, СУВИЛАГЧ НАР “ГӨЛТГӨНӨН БЭХЭЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалтын алба, Сувилахуйн албанаас хамтран "Гөлтгөнөн бэхэлгээний менежмент” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Онол, дадлага хосолсон энэхүү сургалтыг ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав удирдан явуулсан бөгөөд гөлтгөнөн бэхэлгээний төрөл, бэхэлгээ хийх болон эсрэг заалт, арга техник, гарч болох эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргачлалыг заахаас гадна гардан үйлдэл хэлбэрээр дадлагажуулах сургалт хийсэн.



Эвийн эмчилгээний үндсэн чухал аргуудын нэгт тооцогддог гөлтгөнөн бэхэлгээг муу хийх, бэхэлгээ хийлгэсний дараах асаргаа, сувилгааг буруу үзүүлсэн тохиолдолд эмчилгээний чанарт муугаар нөлөөлөх, үүнээс улбаатай төрөл бүрийн хүндрэл гарснаар эмчлүүлэгчийн амьдралын чанар алдагдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нөлөөлөхүйц хор уршигтай юм.
Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх зайлшгүй чухал мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ сургаж, чадавхижуулах зорилготой тус сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн сургалтад төвийн нийт 55 эмч, сувилагч, туслах сувилагч хамрагдлаа.


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх