М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээнд 1 сая төгрөг хандивлав


Хүндийн өргөлтийн тамирчин шилдэг М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнийн эмчилгээнд зориулан МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нэг сая төгрөгийг хандивлалаа. Түлэгдэлтийн улмаас эмчилгээ хийлгэж байгаа М.Номин-Эрдэнэ ирэх зургадугаар сарын 15-ны дотор БНСУ-д гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд орох юм. Энэхүү хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд хандивын аяныг эхлүүлээд байна.

МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн энэхүү аяныг дэмжин, нэг сая төгрөгийг түүний ээжид гардуулан өглөө. Та бүхнийг М.Номин-Эрдэнийн эмчилгээнд зориулсан аянд нэгдэхийг хүсвэл М.Анхцэцэгийн ээж Д.Мөнхчимэгийн Хаан /5071-320523/, Худалдаа хөгжлийн банк /4510-38475/ дансанд хандив өргөөрэй.

Сануулахад, "Өнөөдөр' сонины эхлүүлсэн 'Аавын эзгүйд' реалити сурвалжлага олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189-р ангийн захирагчийн орлогч Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн дунд охин, хүндийн өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аяныг эхлүүлээд байгаа билээ.

Хүндийн өргөлтийн шилдэг тамирчин М.Анхцэцэг дүү М.Номин-Эрдэнийн хамт.

Ч.БОЛОР  

ЭХ СУРВАЛЖ:WWW.NEWS.MN


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх