Ц.БАДАМХАНД
Авто тээврийн үндэсний төвөөс Драгон төвд улс, хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыгтүгээх машинаас авах үйлчилгээг эхлүүлжээ. Энэ талаар тус төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийндарга Д.Батбаяраас тодрууллаа.
-Зорчигчид касснаас бус тасалбар түгээх машинаас тасалбар авдаг болжээ. Энэ үйлчилгээний талаартодруулахгүй юу?
-Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар олон үйлдэлт автомат тасалбар түгээх машиныг хийсэн. Тасалбартүгээх машин буюу "Ticket Vending Machine-TVM” машины зааварчилгаа нь монгол, англи хэл дээр байна. Дотоодын төгрөгийн карт болон олон улсын эрхтэй "VISA”, "Master card” зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалданавсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой.
-Автомат тасалбар түгээх машинаас нийтийн тээврийн бүх чиглэлд тасалбар авах уу?
-Эхний ээлжинд хот хооронд зорчих тасалбар бичнэ. Энэ нь туршилтын журмаар нэг сарын хугацаатай хэрэгжинэ. Үндсэн машин нь хот хооронд, орон нутгийн нислэг, галт тэрэг болон торгуулиа шууд төлж болох "Torguuli.mn” гэсэн дөрвөн төрөлтэй. Хэрэв туршилт амжилттай байвал бусад төрлийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ.
-Тасалбар бичих машиныг өөр газарт байрлуулах уу?
-Худалдааны төвүүд, хөдөө орон нутаг болон сумуудад тасалбар түгээх машин байрлана.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин