“Playboy”-г үндэслэгч Хью Хефнер таалал төгсчээ

“Playboy”-г үндэслэгч Хью Хефнер таалал төгсчээ

 


Д.АРИУН

Playboy сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер энэ сарын 28-нд 91 насандаа таалал төгсчээ. Энэ талаар тус сэтгүүлээс өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Америкийн алдартай сэтгүүлийг үүсгэн байгуулагчийн эрүүл мэндийн байдал таагүй байгаа талаар жил гаруйн өмнөөс хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Хью Хефнер эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлийнхээ анхны дугаарыг 1953 онд гаргасан түүхтэй. Жүжигчин, дуучин, загвар өмсөгч гээд олон алдартай бүсгүйчүүдийн халуухан зургууд энэ сэтгүүлийн нүүр хуудаснаа заларч байсан билээ.

 

 

Description: Хью Хефнер


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх