“Монголын нууц товчоо” зурагт ном уншигчдад очлоо

“Монголын нууц товчоо” зурагт ном уншигчдад очлоо

 


"Монголын нууц товчоо-Түгээмэл эх”  зурагт ном Япон хэл дээр хэвлэгдэн гарлаа.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Монголын нууц товчоо – Түгээмэл эх” зурагт номыг "Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаас Японы нэрт судлаач Ш.Озавагийн орчуулгаар япон хэл дээр бэлтгэн гарасан нь энэ юм.  Энэхүү ном нь кино үзэж буй мэт бодит мэдрэмж төрүүлж, уншигчдыг түүхэн үйл явдал, орчин дунд хөтлөн оруулах зорилготой аж. Зураач Р.Батцэнгэл өөрийн уран сангаас номын чимэглэлийг хийснээр  агуулгыг уншигчдад ойлгомжтой болгожээ.

"Манай сан Монголын нууц товчоог дэлхийд түгээе” гэсэн зорилготой тэр зорилгоороо нэрлэгдсэн сан.  "Монголын нууц товчоо” бол Монголын түүх соёлын нэвтэрхий толь гэж нэрлэгддэг. Монгол хүн бүр мэддэг, Монголын дотоод, гадаад сурталчилгаанд хамгийн түрүүнд барьж явах ёстой сурвалж. Дотор нь бүх зүйл багтчихсан байдаг. Ахуй соёл, аж төрөх ёс түүхтэй холбоотой нэн ялангуяа Их Монгол Улс гээд манай төрт улсын 2010 зүйлийн түүхийн хамгийн чухал хэсгийг  өгүүлсэн  байдаг. Тийм учраас "Монголын нууц товчоо”-гоор дамжуулж дэлхий дахинд соёлыг  сурталчлах зорилготой. Энэ нь  миний бүтээсэн гурав   дахь "Монголын нууц товчоо” юм. Энэ удаагийн гаргаад байгаа зурагт номыг  2008 онд эхлүүлж байсан, явсаар байгаад найман  жилийнхээ ойн дээр дуусч уншигчдад хүрлээ. Хамгийн түрүүнд англи хэл дээр орчуулагдаж гарсан, дараа нь  Хятад, Япон,Солонгос,Унгар  зэрэг долоон орны  хэл дээр хэвлэгдэж гараад байгаа” гэж  номын  зураач Р.Батцэнгэл хэллээ.

Одоогоор "Монголын нууц товчоо – Түгээмэл эх” ном монгол, англи, орос, солонгос, хятад, унгар, япон хэлээр болон босоо монгол бичгээр хэвлэгдсэн нь гадаад, дотоодын уншигчдын сонирхлыг олон талаараа татаж өндөр үнэлэлт авч байна. "Монголын Нууц товчоог дэлхийд түгээе” сан нь цаашид тус номыг герман, франц, испани зэрэг дэлхийн түгээмэл хэлээр орчуулж, Монголын түүх соёлыг дэлхийн олон улсад түгээхээр зорин ажиллаж байна гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх