Хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн 10 хот

Дэлхийд нэр хүндтэй "Economist Intelligence Unit" судалгааны компани 2011 оны байдлаар хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хотуудын рейтингийг нийтлэжээ. Дэлхийн 140 хотын амьдралын чанарыг 30 үзүүлэлтээр авч үзжээ. Жишээ нь, аюулгүй байдал, эрүү мэнд нийгмийн хамгаалал, нийгмийн тогтвортой байдал, боловсрол, дэд бүтцийн хөгжил, таваар үйлчилгээний хүртээмж, хүрээлэн буй орчны байдал, амьдралын хэв маяг соёл гэх мэт 30 үзүүлэлтээр жагсаажээ. Харамсалтай нь манай улсын нийслэл Улаанбаатар хот маань энэ судалгаанд ороогүй байна. Өөрөөр хэлбэл 140 хотын тоонд багтаагүй ажээ.

Хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн 10 хот

10 дугаар байр. Шинэ Зеландийн Окленд хот. 95.7 оноо

Шинэ Зеландийн 1.3 сая хүнтэй энэ хотод тус орны хүн амын 1/4 нь амьдардаг.  

Одоо Окленд Шинэ Зеландийн эдийн засаг соёлын том төв болтлоо хөгжжээ. Түүхэн дурсгалт зүйлсээр багахан боловч байгалийн гоо үзэсгэлэнт байдлаараа хүн бүхний зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг. 


Энэ хотын нэгэн бахархал бол 328 метр өндөр Скай-тауэр (Sky Tower) цамхаг юм. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст үүнтэй тэнцэх цамхаг байхгүй. 

Шөнийн Окленд:

Окленд тэнгисийн 3 булан тохойгоор хүрээлэгдсэн. Энэ хотын эргэн тойронд 48 унтарсан галт уул байдаг. 

Окленд хотыг Скай-Тауэрын өндөрлөгөөс харахад:


9 дүгээр байр. Австралийн Аделаида хот. 95.9 оноо

9 дүгээр байранд Өмнөд Австралийн хүн амаараа 5 дугаарт ордог 1.1 сая хүнтэй Аделаида хот оржээ. Энэ хотыг Их Британи болон Ганноверийн хаан ширээнд 1830-1837 онуудад сууж байсан IV Вильгельм хааны эхнэрийн нэрээр ийнхүү нэрлэжээ. 

Аделаида тэнгисийн эрэгт байрладаг. Төв хэсэг нь олон давхар байшинтай. Орчин үеийн нэлээд хэдэн өндөр тэнгэр баганадсан барилгатай. Хотын бусад хэсэг нь 1-2 давхар барилгатай. Маш их цэвэрхэн, байшин барилгуудын ур хийц гоёмсог.

Виктория усан оргилуур.

Аделаидаруу жуулчид ирдэг нэг шалтгаан нь дархан цаазтай Кенгуруарлыг үзэхээр ирдэгт оршино. Энд далайн арслан их байхаас гадна загасчлахад нэн тохиромжтой. 


Кенгуру арал:

Аделаидагийн нэг оршин суугчийн дундаж орлого нийт улсынхааас нэг их ялгагдах юмгүй. Амьдралын түвшин болон үл хөдлөх хөрөнгийн өртөг бусад хотынхоос арай доогуур.


8 дугаар байр. Австралийн Перт хот. 95.9 оноо.

Перт бол Баруун Австрали мужийн төв. 1 200 000 хүн амтай. Энэтхэгийн далайн эрэгт оршдог. 


Энэ хот Австралийн эдийн засгийн нэг том төвд тооцогддог. Алт, алмаз, никель олзворлодог. Пертийн Калгурли дүүрэгт дэлхийд хамгийн томд ордог алт, никель олзворлодог уул уурхай оршдог. Мөн Кимберли дүүрэгт дэлхийн хамгийн том алмазын уурхай ажилладаг. Өмнөд африк, Якутын алмазтай нөөцөөрөө өрсөлддөг байна.

Пертийн орчин үеийн байшингууд. 

Пертийг «Австралийн эрдэнэ» хэмээн нэрлэдэг. Энд хуучин барилгууд, явган хүний чөлөөтэй амарч зорчих хэсгүүд нүдэнд ил тусна. Пертийн гоёмсог төрх жуулчдыг үнэхээр их татдаг. 



Солир унасан Вулф-Крик тогоо бол сонирхолтой нэгэн үзмэр.  


Олон хүмүүсийг Пертийн газрын дундад тэнгисийн гэмээр зөөлөн уур амьсгал өөртөө татдаг. Энд наран шарлага, ресторан, баар болон шөнийн клубүүд олноор ажилладаг. 


7 дугаар байр. Австралийн Сидней хот. 96.1 оноо

Сидней бол Австралийн зүүн өмнөд эргийн том хот. Талбай хэмжээгээрээ Нью-Йоркоос 2 дахин том. Жуулчдын хувьд энд ирээд хугацаандаа амжиж аль болохоор ихийг үзэх нь хамгийн чухал асуудал болдог.


Үндэсний амралтын парк болон баян бүрдийнхээ тоогоор Сидней дэлхийн ямар ч хотоос илүү. Сити дэх өндөр барилгуудын дунд Хатан хааны 34 гектар ургамалын цэцэрлэг оршдог. 


Зуны улиралд Сиднейн Сити дэх амьдрал наран шарлагын газрууд руу шилждэг. Энд 20 гаруй наран шарлага, 10 гаруй усан буудлууд оршдог. Bondi бол хамгийн сайхан наран шарлагын газар. Серфингийг (далайн давалгаан дээр наадагчид) сонирхогчдын хувьд хамгийн тохиромжтой газар.


Үдшийн Сидней гайхмаар сайхан. Далайн эрэг дээрх өндөр барилгуудын гэрэл усан буудлуудыг нэвт гэрэлтүүлнэ. Сидней хотын дуурийн театрын барилга холоос тодхон харагдана.


Сиднейн нэгэн дурсгалт газар бол Харбор-Бриж. Энэ бол хотын хамгийн том гүүр. Дэлхийн хамгийн том ган хийцтэй гүүр хэмээн тооцогддог.


Сидней, Харбор-Бриж болон Сиднейн дуурийн театрыг өндрөөс харвал...


6 дугаар байр. Финляндын Хельсинки хот. 96.2 оноо.

Хельсинки —Финляндын нийслэл бөгөөд гол хот. 578 000 хүн амтай.


Хотын гудамжууд булан тохойг хэмждэг. Гүүрнүүд нь хотын арлуудыг холбодог. Усан онгоцууд алслагдсан арлуудын холбогч болдог. Хельсинки хот тэнгисийн үнэртэй. Усан буудлуудад далайгаас ирж буй болон гарч байгаа онгоцны дохионы дуугаар тасрахгүй. 


Хельсинки бол бизнес, боловсрол, соёл шинжлэх ухааны том төв юм. Хельсинкид 8 их сургууль, 6 технологийн парк байрладаг. 


Хотын төвийн байдал ийм байдалтай харагдана. Хельсинки хотын том сүм бол ирсэн зочин заавал үзэх ёстой зүйлийн нэг.

Финляндид ажилладаг гадаадын нийт компаниудын 70% нь Хельсинкид байрладаг. 


Хельсинки бол Балтийн тэнгисийн эргийн шугам дагуу хойг болон арал дээр байрласан тэнгисийн хот.


5 дугаар байр. Канадын Калгари хот. 96.6 оноо.

Калгари бол Канадын Альберт мужийн том хот. Уулархаг газар оршдог. Канадын Хадат уулсаас зүүн тийш 80 км-т оршдог. 


Энэ хот Канадын хамгийн нарлаг хот. Жилд 2400 цаг нартай байдаг. 


Калгари Канадын Хадат уулс болон Канадын тэгш өндөрлөгийн дунд оршдог. Калгари далайн түвшнээс 1048м өндөрт байрладаг байна.


Калгари хотын амьдрал нефть олзворлолттой салшгүй холбоотой. Нефтийн нөөцийг XX зууны эхэнд нээжээ. Калгари хот хамгийн олон албан байгууллагуудтай мөртлөө хамгийн цэвэрхэн хот гэдгээрээ алдартай.


Олимпик Плазагийн хотхон. Алсад 91 м өндөр Calgary Tower (Калгари цамхаг) харагдана. Энэ цамхаг хүчтэй салхитай үед үл мэдэг ганхаж тогтвортой байдлаа хадгалах тооцоотойгоор баригджээ. 


Калгаригийн эдийн засаг бизнесийн төв.


4 дүгээр байр. Канадын Торонто хот. 97.2 оноо.

Торонто бол Канадын Онтарио мужийн засаг захиргааны том төв. 1834 оноос эхлэн Торонто хэмээн нэрлэгдэх болжээ.


Торонто бол Канадын олон үндэстний хот. Оршин суугчдын 49% нь цагаачид. Хотыг нисдэг тэрэгнээс харвал ийм байдалтай байна. 2010 оны 11 дүгээр сар. 

Торонтод Гиннесийн номонд бичигдсэн 1896 км дэлхийн хамгийн урт гудамж Янг-стрит байдаг. Торонто хамгийн том амьтны хүрээлэнтэй. Талбай нь 283 га. Амьтны хүрээлэнгийн орчин бараг л байгалийнхтай ижил байхаар бүтээгдсэн. 5000 төрлийн амьтад амьдардаг.

Торонто хотыг шувуу нисэх өндрөөс харвал ийм байдалтай байна.


«CN tower» — дэлхийн хамгийн өндөр теле цамхаг. 1976 онд баригдсан. Нийт өндөр нь 553 метр. 446 метрийн өндөрт хотыг харах тусгай бэлдсэн талбай байрладаг. 


Теле цамхаг хотын хаанаас ч харагдана. 


Торонто хотын арлууд амралтын сайхан газар болдог. Энд жуулчдаас гадна хотынхон байнга ирж амардаг.


Торонтогийн нэгэн сайхан газар бол Ниагарын хүрхрээ. Энэ нь АНУ-ын хилээс холгүй 140 км зайд Онтарио, Эри нууруудын хооронд байрлана. 


Торонто хот ойрын ирээдүйд ийм байдлаар хөгжинө.


3 дугаар байр. Австралийн Мельбурн хот. 97.5 оноо.

Мельбурн хэмжээгээрээ Австралийн 2 дахь том хот. 3.8 сая хүн амтай. Виктория мужийн нийслэл. Энэ хот арилжаа бизнес, аж үйлдвэр, соёлын төв юм. Мөн энд спорт болон соёлын томоохон арга хэмжээнүүд байнга явагддаг.


Мельбурн байгалийн гоо үзэсгэлэнгээрээ Австралийн хамгийн сайхан хотын нэгд зүй ёсоор тооцогддог. Викторийн үеийн гоёмсог уран барилга нь байгальтайгаа сайхан хослон зохицжээ.      


Викторийн үеийн уран барилга бүхий Суонстон гудамжаар нэг удаа зугаалаад үзэх хэрэгтэй.  


Мельбурнийг үзэх гэсэн хэн боловч Риалто цамхагийн тусгай талбай руу гарч үзэх хэрэгтэй. Энэ цамхаг 253 метр өндөр.


 
Мельбурний Уран сайхны төв бол хотын нэгэн дурсгалт зүйлийн нэг мөн. 


Мельбурний Ярра гол.


2 дугаар байр. Австрийн Вена хот. 97.9 оноо.

Вена хот Австри улсын нийслэл. 2,3 сая хүн амтай. 


Вена бол европын Дунай мөрний эргээр оршин байрладаг олон сайхан хотуудын нэг. 


Вена хот дэлхийн хөгжмийн урлагийн төв. Моцарт, Бетховен, Гайдн, Шуберт нарын эх орон.


Вена хотод гоёмсог орд харш, цэлгэр ууудам талбай, үзэсгэлэнт гудамжаар элбэг. Энэ бол хэн бүхний нүдийг булаах Ратуша.


Хофбург бол австрийн Габсбургуудын шилтгээн. Австрийн эзэн хааны амьдардаг газар байсан. Одоо Австрийн Ерөнхийлөгчийн ордон болсон. Энэ шилтгээн 2600 заал өрөөтэй.


Нийслэлээс холгүй Венийн ой байдаг. Энэ бол амралтын томоохон газрын нэг. Венийн ойд амралтын жижигхэн хотхонууд, буудлууд, сувилалууд, бүлээн уст ундарганууд бий. 


1 дүгээр байр. Канадын Ванкувер хот. 98.0 оноо.

"Economist Intelligence Unit" судалгааны компани Ванкувер хотыг дэлхий дээр хүн амьдрахад хамгийн сайхан нөхцөл бүрдсэн хот хэмээн үзжээ.


Ванкувер Канадын баруун эрэг дагуу үзэсгэлэнт булан тохойд байрладаг. Хойд америкийн номхон далайн эрэг дагуу Кордильерийн нурууны орчим оршдог.  


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх