Хамгийн үнэтэй бас хямдхан өртөгтэй хотууд

Амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотын жагсаалтыг Сингапур тэргүүлсэн байна. Economist Intelligence Unit-ийн гаргасан чансааны эхний аравт дараахь хотууд бичигджээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, түрээс, ахуйнөртөг зардал, хувийн сургуулийн үнэ зэргийг тооцоолон энэхүү жагсаалтыг гаргадаг аж. Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 хот:

1. Сингапур

2. Цюрих /Швейцарь/

3. Хонгконг

4. Женев /Швейцарь/

5. Парис /Франц/

6. Лондон /Их Британи/

7. Нью Иорк /АНУ/

8. Копенгаген /Дани/

9.Сөүл /Өмнөд Солонгос/

10. Лос Анжелес /АНУ/

Хамгийн өндөр өртөгтэй хотоос гадна бас хаанахын ямар хотод амьдрахад амьжиргааны зардал бага байх вэ гэдгийг чансааны төгсгөлөөс харж болно. Чансааны төгсгөл буюу 133 дугаарт Замби улсын нийслэл Лусака хот бичигдсэн байна.

 

"Европын холбооноос гарах эсвэл үгүйг "Сэм авга” зааж болохгүй”

 

Лондон хотын захирагч Борис Жонсон ингэж мэдэгджээ. Ингээд зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хоёр нүүр гаргаж байна хэмээн буруутгасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сард тус улсад айлчлах юм. Харин Их Британи улс Европын холбоонд үлдэх үү, гарах уу гэдгийг шийдэх санал асуулга зургадугаар сарын 23-нд болно. Санал асуулгаас өмнө хийж байгаа айлчлал нь Их Британи улсыг Европын холбооны бүтцэд үлдэх ёстой гэдгийг ятгах сануулах агуулгатай байх магадлалтай гэж Борис Жонсон үзэж, сонголтоо хийх эрх нь британичуудад байгаа гэдгийг Daily Telegraph-д илэрхийлжээ.

Их Британид одоо засгийн эрх барьж байгаа Консерватив намын нэр хүндтэй улстөрч Лондон хотын захирагч Борис Жонсон Их Британи улс Евродын холбооноос гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Хамгийн үнэтэй бас хямдхан өртөгтэй хотууд

 


ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх