2018 ОНЫ НОХОЙ ЖИЛД ОЮУН УХААНЫ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ “СУУТ ПИФАГОР”-УУД МЭНДЭЛНЭ

Нохой жилтэн их эрт биеэ даасан том хүн болдог. Тэд уур уцаартай үедээ сэтгэл санаагаа хурц илэрхийлдэг. Эцэг эхэд нь хүүхдийнх нь сэтгэлд юу болоод байгааг ойлгож мэдэхэд амаргүй. Тэгээд ч хүүхэд нь өөрийгөө нээж харуулахыг яардаггүй учир түүнд туслахад их төвөгтэй байдал үүсгэдэг. Амьдралынх нь хоёр дахь үе хоёрдмол шинжтэй. Мэргэжил сонгох тухайд их эрт тодорхой болдог. Хувь хүний төлөвшил бүрэлдэн тогтох явцад ямар нэг асуудал үүсэхгүй. Хэтэрхий үнэн шудрагыг эрхэмлэдэг нь байнга л бодлогогүй үйлдэл хийхэд хүргэдэг. Амьдралынх нь гурав дахь үе ихэнхдээ харамсахад хүргэдэг. Нохой хэн хүнээс илүү задлан шинжилж дүгнэлт хийж чаддаг тул өөрийнхөө бүтэлгүйтлийн учир шалтгааныг олохын тулд өнгөрсөн үе үрүүгээ их эргэж буцамтгай. Ингээд тэр улам зожиг, их нухацтай болохын зэрэгцээ ихэнхдээ ганцаараа үлддэг.

Өдөр төрсөн Ноход шөнө төрсөн ижил жилтэнгүүдээсээ арай илүү төлөв томоотой. Учир нь шөнө харуулын үүргээ гүйцэтгээд тун их ажилтай байдаг. Шороон нохой жилд төрсөн хүүхдүүдийг гадаад төрх байдлаар нь таних боломжтой. Хүмүүсийн ярьдагаар гоё сайхан төрөөгүй ч нэлээд өвөрмөц төрхтэй. Иймд эсрэг хүйснийхээ дунд нэлээд нэр алдартай нэгэн болдог. Энэ тэр зүйлд сатаарч анхаарлаа сарниулахгүй, сандарч мэгдэхгүй тогтуун тайван, ёс зүйтэй. Авхаалж самбаатай, үйл явдлыг болон бизнестэй холбоотой бол зах зээлийн төлөв байдлыг урьдчилан харах чадвартай. Хүмүүсийг итгэж үнэмшүүлэх, өөрийнхөө байр суурийг тайлбарлах чадвар нь гэрээ хэлцэл хийхэд хэнээр ч сольшгүй нэгэн болгодог.

Гэсэн хэдий ч хэзээ ч бусдыг өөрийнхөө эрх ашгийн төлөө ашиглахгүй зөвхөн шударга арга барилыг л эрхэмлэнэ. Уриалгахан, өгөөмөр уужуу сэтгэлтэй, хайр дурлал, үерхэл нөхөрлөлдөө үнэнч нэгэн болно. Шороон Нохой жил төрсөн хүүхдүүд чийрэг, эрүүл биетэй, хөгжилтэй зан авиртай, оюуны чадвар нь өндөр байдаг. Иймээс хайртай хүн, өөрийн хань ижилтэйгээ эртхэн ярилцаж, тохирох сайн төрөх газар олж, нярай хүүхдийнхээ өлгий, хувцас хунараа ч бэлдэж болно. Тэгэхдээ жирийн бус өлгий бэлдэх ёстой, томъёо ба теорем зэрэг ер бусын дүрс зурагтай байвал удахгүй мэндлэх суут хүүхдүүд чинь өндрөөр үнэлэх байх. Дэлхий дахин ч шинэ Пифагоруудаа баяртай хүлээж авна.


 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх