М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая

 

Б.ЭнэрэлМ.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая

"Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадрааж байсан нэгэн. Гэвч оны дараахан эхнэрийнх нь бие эрс муудсан тул эмнэлэг бараадаж, эрүүл мэндэд нь санаа тавихаар ажлаасаа чөлөө авчээ. Харамсалтай нь М.Батбилэгийн гэргий Г.Наранбилэгийгзөөлөн эдийн хорт хавдартай гэсэн онош тогтоожээ. Тайланд улсад хоер удаагийн хагалгаанд орж. Одоогийн байдлаар энэ гэр бүл өвчинөө даван туулахын тулд 100 орчим сая төгрөг зарцуулаад байгаа юм. Тайланд улс дахь эмчилгээ 10%ийн баталгаа өгч байсан бол БНСУ харьцангуй өндөр буюу эдгэрэх хэмжээний эмчилгээ үзүүлж байна. Гэхдээ санхүүгийн хувьд өндөр үнэ ханштай байна. 21 хоног тутам 5,4 сая вон буюу 9,7 сая төгрөгийн химийн тариа хийлгэж байгаа аж. Хоер сар тутам бүтэн биеийн шинжилгээ хийлгэж байгаа. Одоо тус эмнэлгээс санал болгож байгаа тариа нь 120 сая вон буюу 250 орчим сая төгрөг юм. Гэхдээ эхний ээлжинд химийн тарианы курс эмчилгээний зардлыг хангах шаардлагатай байгаа тул мэргэжил нэгт андууд нь М.Билэгээгийнхээ гэр бүлд туслахаар сайхан сэтгэлийн аян өрнүүлж байгаа тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. Та бүхнийг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж хүнд өвчинтэй тэмцэж буй залуухан гэр бүлд тусламжийн гараа сунгахыг уриаллаа. 

Хандивын данс ХААН БАНК:5007453924, ГОЛОМТ БАНК:1109126632 М.Батбилэг

 

М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх