И.Одончимэг олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авчжээ

Чиндао хотод SCO- н хүрээнд зохион байгуулагдсан Олон улсын анхдугаар кино наадамд 12 орны 55-н бүтээл зургаан номинацид нэр дэвшиж өрсөлдсөн байна. "Х Түц” продакшны бүтээл, Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэсэн "Солиот эх” уран сайхны киноны дүрээрээ гавьяат жүжигчин И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртжээ.

И.Одончимэг олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авчжээ

 

 

Монгол ахуй, зан заншил, соёл уламжлал, байгаль эх, ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй хайрын тухай өгүүлдэг энэхүү бүтээлийн ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагчаар Ч.Ганзориг, ерөнхий продюссерээр Н.Онон ажилласан бол гол дүрийг  жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар бүтээсэн юм. 

И.Одончимэг олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авчжээ

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх