“Содура” ОХУ-д нээлтээ хийнэ

 "UBS” телевизийн бүтээл "Содура” уран сайхны кино ОХУ-ын үзэгчдэд хүрч эхлэх гэнэ. Хөвч тайгын амьдралыг өгүүлэх "Содура” кино ОХУ-ын Иркутск хотын Кино моллд үзвэрийн нээлтээ хийхээр болжээ.

   Цаатан ардын өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлог, байгалийн үзэсгэлэнг харуулсан "Содура” кино нь өмнө нь 69 дэх удаагийн Каннын олон улсын кино наадамд оролцож байсан билээ. Тус киноны санаачлагч, ерөнхий продюсероор тус телевизийн ерөнхий захирал, УГЗ Л.Балхжав ажилласан бөгөөд найруулагчаар нь Б.Жаргалсайхан ажиллажээ. Киноны дүрүүдэд ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Амбий буюу Ц.Батхуяг агсан, С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нар тоглосон.

А.Сүрэн

WWW.URLAG.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх