Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын тоглолтоос байрны урьдчилгааны азтан төрнө

Хошин урлагаас зохиолын дуу руу хөрвөчихөөд байгаа жүжигчин Л.Сөрөлт соёлын тэргүүний дуучин А.Түмэн-Өлзий нар амжилттай хоршиж, хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Залуу уран бүтээлчид энэ тавдугаар сарын 23-нд болох "Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо эх үрсийн баярт зориулж байгаа аж. Тоглолтынхоо үеэр азтан шалгаруулна гэдгээ тэд тоглолтынхоо тухай хэвлэлийн хурал хийхдээ зарлалаа. Азтан нь "Алтан сан” хорооллын хоёр өрөө байрны урьдчилгааны гучин хувь буюу 25 сая 800 мянган тэнцэх эрхийн бичгийг хожих гэнэ. Тиймээс "Хайрын тэнгэр диваажин” тоглолтыг үзэхээр 23-нд Бөхийн өргөөг зорих гэж байгаа үзэгчид иргэний үнэмлэхээ мартах хэмээн дуучид сануулж байна. Тоглолтын тасалбар аль хэдийнээ худалдаанд гарчихаад байгаа бөгөөд суудлаасаа хамаарч 15-20 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын тоглолтоос байрны урьдчилгааны азтан төрнө

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх