Ганц худагийн баруун хойд дэнжийн иргэд төрийн үйлчилгээг хүсэж байна гэв

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхоролын уулзалтад оролцогчид түүнд талархлаа илэрхийлсээр байна. Учир нь, завханчуудад хүндлэгдэж, тэднийхээ итгэлийг алдаагүй Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д.Оюунхорол парламентад олон жил суусан туршлагатай, тулхтай гэдгээ харуулсан. Тиймээс нийгмийн бодлого, дэд бүтцээс алслагдан амьдарч буй иргэдийн хувьд сонголтоо хийхэд алдахааргүй хүн байна хэмээн шагших болжээ.

Д.Оюунхоролын хувьд Завхан аймгаас сонгогдчихоод тойргоо бүтэн тойроод нийслэлд ирэхэд бараг 10 мянган км замыг туулдаг байсан. Гэхдээ л тэр чадсан. Тийн тойрч иргэд, сонгогчидтойгоо уулзахын зэрэгцээ бүх сумыг цахилгаантай болгож, 17 сургууль, цэцэрлэг бариулж, хэд хэдэн гүүр тавиулсан. Харин одоо бол Төрийн ордноос тойрог хүртэл 4-6 км. Тиймээс түүнд парламент болон тойрогтоо ажиллах цаг бүр их гарна гэсэн үг.

Нэр дэвшигч Д.Оюунхорол энэ удаагийн уулзалтаа "Ганц худаг”-ийн баруун хойд дэнжид зохион байгуулсан. Мөн л засмал замаас хол, цахилгаан, худаг, сургууль, цэцэрлэг гээд дэд бүтэц, төрийн үйлчилгээнээс "тасарчихсан” амьдрал энд бий.

Иргэд тухайн хэсэгт 4-8 жил болж байгаа гэнэ. Гэсэн ч мөн л хаягжилт байхгүй учраас цахилгааны шон ч татагдаагүй. Тиймээс хамгийн ойрын буюу 300-500 метрийн зайд орших цахилгаантай айлуудаас утсаар холболт хийн амьдардаг. Харин цахилгааны төлбөрөө эхний түгээлт хийж буй айлд 25-35 мянгаар тооцон өгдөг ажээ. Уг нь тэр хэмжээний төлбөрийн цахилгаан хэрэглэдэггүй. Гэсэн ч ахуйн хэрэглээндээ аргагүйн эрхэнд айлаас тог гуйсаар байгаа. Энэ нь гэнэт асуудал үүсч, эх үүсвэр болж буй айлд гарвал нэлээд ноцтой асуудал үүсэх вий гэх айдсыг иргэдэд төрүүлсээр байна.

Энэ хэсэгт ажилгүй иргэд, хүүхдээ асарч буй ээжүүд олон. Тиймээс нэр дэвшигч Д.Оюунхорол өрхүүд хамтран хүүхэд харах үйлчилгээ бий болговол олон хүн ажилтай болж, хүүхдүүд ч цэцэрлэгт хамрагдах боломжтой гэдгийг тайлбарлан өгсөн. Мөн мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Түүнчлэн гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар "Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан тухай танилцууллаа. 

Ганц худагийн баруун хойд дэнжийн иргэд төрийн үйлчилгээг хүсэж байна гэв

 

Ганц худагийн баруун хойд дэнжийн иргэд төрийн үйлчилгээг хүсэж байна гэв

 

Ганц худагийн баруун хойд дэнжийн иргэд төрийн үйлчилгээг хүсэж байна гэв

 

Ганц худагийн баруун хойд дэнжийн иргэд төрийн үйлчилгээг хүсэж байна гэв

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штаб

ЭХ СУРВАЛЖ:WWW.UBSONIN.MN


 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх