Эдийн шунал нь эцэстээ гэмгүй эхнэрээ “яллах”-д хүргэв үү?

Өнгөрсөн оны эхээр гурван хүүхдийнхээ эцгийг өмнө нь ял эдэлж байсан хоёр нөхөрт мөнгө өгч, захиалгаар хөнөөлгөхийг завдсан гэх эмэгтэйн талаарх мэдээлэл нэг хэсэгтээ л цахим ертөнцөд түгж, олон нийтийг цочирдуулсан билээ.

 

Эл хэрэг тухайн үедээ л хүн бүрийн амны зугаа болж, түүнийг нь сонссон бүхэн захиалга өгсөн гэх эмэгтэйг буруутгаж байсан ч тэгсхийгээд нам жим болсон. Харин саяхнаас тэрхүү мэдээлэл дахин олон нийтийн сүлжээгээр цацагдаж, бүр хэвлэлийн хуудаснаа хөвөрч эхэллээ. Учир битүүлэг хийгээд үнэн, худал нь мэдэгдэхгүй, хэт нэг талыг барьсан энэхүү үйл явдлыг тодруулахаар эдүгээ олон нийтийн сүлжээнд "гэмт хэрэггэн" болчихоод байгаа Д.Б гэх эмэгтэйг олж уулзаж, дараах зүйлийг тодруулсан юм.

 

-Таныг нөхрийнхөө амийг хөнөөлгөхөөр хоёр иргэнд 4.5 сая төгрөг амалсан гэх мэдээлэл цахим ертөнцөд хүчтэй өрнөж байна. Тэр ч битгий хэл, таны дуу хоолой бүхий бичлэг хүртэл таржээ. Энд чухам яг юу болоод байна вэ. Үнэхээр та эр нөхрөө алуулахаар хүн хөлсөлсөн юм уу?

 

-Үгүй. Миний хувьд мөнгө төгрөг өгсөн асуудал огт байхгүй. Энэ бүхэн нөхрийн маань явуулга. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалттай зүйл байсныг нь мэдээгүй.

 

-Юу гэсэн үг вэ? Жаахан тодорхой ярьж болно биз дээ?

 

-Би одоо л гадарлаж байна. Тухайн үед зохион байгуулалттай хэрэг гэдгийг нь огт мэдээгүй.

 

-Нэг үгээр хэлбэл, гүтгүүлсэн гэсэн үг үү?

 

-Тийм.

 

-Яаж тэр вэ?

 

-Байнга очдог байсан үзмэрч эмэгтэйтэй нийлж бичлэгийг зохион байгуулалттай олон нийтийн хэрэгслээр тараасан. Удалгүй эл асуудлаар манай нөхөр болон тухайн үзмэрч хоёр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нөхрийн маань хувьд үзмэрч эмэгтэйтэй нүүрэлдүүлээд ч юм уу миний тайлбарыг огт сонсохыг хүсээгүй. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар удтал шалгагдсаны эцэст хэрэгсэхгүй болсон.

 

-Хууль, хяналтын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон бол та гэм буруугүй гэсэн үг биз дээ?

 

-Уг нь бол тийм. Гэвч нөхрийн маань хувьд прокурор дээр хэрэгсэхгүй болсон хэргийг дахин шалгуулахаар гомдол гаргасан. Хэргийг  дахин шалгаж эхэлсэн ч энэ оны есдүгээр сард прокуророос хэрэгсэхгүй болгоод байна. Миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй мэдээлэл цацагдаж, нэр төр, алдар хүндээ гутаалгасандаа маш их гомдолтой байна.

 

-Таны нөхөр яагаад хэрэгсэхгүй болсон асуудлаар дахин гомдол гаргаад байгаа юм бол. Ер нь та өөртэй нь уулзаж, ярилцсан уу?

 

-Өөрт нь эд хөрөнгө, үр хүүхдээ өөрийн нэр дээр авах хүсэл байдгийг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч олон жил ханилсан ханиа ийм жигшүүрт хэрэгт гүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Магадгүй хэн нэгний явуулга, өдөөн хатгалгаар энэ бүхнийг хийж байхыг үгүйсгэхгүй. Бүхий л танил тал, хамаатан саднаа ашиглаж намайг хорьж цагдан, ял зэм эдлүүлэх сонирхолтой байх шиг байна.

 

-Энэ асуудал салалтаас үүдэлтэй юу. Эсвэл эд хөрөнгийн маргаанаас болсон уу?

 

-Нөхөр маань удаа дараа салаад өг, салөах өргөдөл дээр гарын үсэг зур гэж дарамтлах болсон. Миний хувьд гурван хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд тэр бүхнийг нь тэвчиж ирсэн. Сүүлдээ бүр гар хүрч, бие махбодид маань халдах болсон. Үүнийг гэрчлэх олон хүн бий. Эцэст нь би салах өргөдлөө өгсөн, Гэвч асуудал өнөөдөр ийм дээрээ тулчихаад байна... хохирогч атлаа "гэмт хэрэгтэн’ гэх нэр зүүсэн эмэгтэйн яриа ийнхүү өндөрлөв.

 

Д.Б гэх эмэгтэйн ярьж байгаагаар түүний нөхөр М.Энхшатар гэх едгөө 35 настай залуу бусадтай нийлж гурван хүүхдийнхээ эхийг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэж цагдаагийн байгууллагад өгсөн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд зурхайч гэх Хишигжаргап гэгч эмэгтэйтэй нийлж эхнэрээ гүтгэн цагдаагийн байгууллагад егсөн ч уг асуудлыг хуулийн байгууллаас "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэж хаажээ. Гэвч энэ талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин сөхөгдөх болсон нь тэдний гурван хүүхдэд хүндзээр тусаад байгаа аж. Тухайлбал, үүнээс болж 13 настай том охин нь сэтгэл санааны гүн дарамтад орж, сургуулиа сольсон ч нэг бус удаа амиа хорлохыг завджээ. Эхнэрээ онц ноцтой, хүнд гэмт хэрэгг гүтгэсэн байж болзошгүй М.Энхшатарын үйлдэл хэрээс хэтэрч, эхнэрийнхээ эх байх эрхийг нь хүртэлхоёрхон өдрийн дотор хасуулжээ. Харин эхнэрийнх нь өмгөөлөгч гомдол гаргасны дагуу уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож чадсан байна.

 

Үүнээс үзэхэд эхнэрийг нь ямар ч буруугүй болохыг нь прокуроын байгууллагаас хоёр ч удаа тогтоож, шүүхэд шилжүүлэхээс татгалзсан атал "Намайг алахыг завдсан" гэх үндэслэлээр удаа дараа шүүхэд гомдол, гаргаж яваа эрийн цаана эхнэрийнхээ эд хөрөнгийг өөрийн болгох гэсэн шунал байж болзошгүй гэж хардах шалтгаан ч бий юм. Өөрөер хэлбэл, дээрх хэрэг хоёр ч удаа прокуророос хэрэгсэхгүй болсон хэдий ч М.Энхшатар нь эхнэртээ янз бүрийн зүйл тулган шаардсаар байгаа аж. Тухайлбал, "Батбүрдэл” ХХК минийх биш, намайг уучлаарай гэх бичиг гаргаж өг гэж шаардах болжээ. Энэ мэтээр эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөөд зогсохгүй нехрийнхөө явуулгаар кэр хүндээ хүртэл алдаад буйг хэвлэл «здзэллийн байгууллагууд өөлиүүлж байгзад Д.Б гэх эмэгтэй гоцдолтой байгаагаа хэлж байв. Үнэхээр эд хэрөнгөд шунасан эр эцэстээ эхнэрийгээ гэмт хэрэгтэн болгож "яллах" сонирхолтой байгаа юм биш биз. Үнэн, зөвийг хууль хяналтынхан шалган тогтоогоосой.

Эдийн шунал нь эцэстээ гэмгүй эхнэрээ “яллах”-д хүргэв үү?

 

Эдийн шунал нь эцэстээ гэмгүй эхнэрээ “яллах”-д хүргэв үү?

 

Эх сурвалж: Өглөөний сонин


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх