Ахмадуудад насны хишиг олгох хуультай боллоо

Ахмадуудад насны хишиг  олгох хуультай боллоо

 
Ахмадуудад НАСНЫ ХИШИГ олгох хуультай боллоо. НАСНЫ ХИШГЭЭ ЯАЖ авах вэ?
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ" гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-аар батлууллаа.

Хууль батлагдсанаар:
65-69 настанд 50.000
70-79 настанд 80.000
80-89 настанд 150.000
90 түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа НАСНЫ ХИШИГ болгож олгохоор болов.
Ахмадууд маань энэхүү насны хишгийг авахдаа 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Иргэний үнэмлэх нотолгоо болно. Насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж, банкаар дамжуулан авна. Тухайн банк НАСНЫ ХИШГИЙГ өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой.
НАСНЫ ХИШГИЙН зардалд зориулан 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ жил нийтдээ 122.000 орчим ахмад хамрагдана.
Ахмад настны тухай хууль нь ахмадуудын нийгмийн хамгааллаас гадна эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих, амьжиргааг тэтгэх, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн хууль боллоо.
ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛИЙН ЯАМ 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх