Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

Ийм асуултыг хүмүүст тавихад дийлэнх нь ганц боодол бохиноос илүүг авах боломжгүй гэх байх. Гэхдээ нэг ам.доллараар боодол бохиноос өөр зүйл худалдаж авч болдог газар нэг биш гэнэ. Чухам хаана юу авч болохыг хамтдаа сонирхох уу.

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Итали

Нэг ам.доллараас арай илүү нэг евро орчим мөнгөөр Италийн Лигури, Сицили, Пьемонт, Абруццо зэрэг алслагдсан бүс нутагт бүхэл бүтэн байшин худалдаж авч чадна. Эдгээр газарт хүн ам цөөн, тосгон суурингууд эзэнгүйдэх эрсдэл бий учраас орон нутгийн засаг захиргаанаас хуучин, хаягдсан байшинг ямар нэг засвар хийлгүйгээр нэг евро орчимтой тэнцэх мөнгөөр худалддаг аж.

Эх сурвалж:dailymail

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Франц

Францын нийслэлд нэг ам.доллараар нэг лонх ус авч ууж болно. Гэхдээ зоогийн газарт биш, жижиг хүнсний дэлгүүрт ийм үнээр худалддаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Эх сурвалж:globalprice

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Унгар

Будапештын өндөр зэрэглэлийн биш уушийн газарт орсон хүн нэг ам.доллараар "палинка” гэж нэрлэдэг гараар исгэсэн дарсаар ходоодоо баярлуулах боломжтой. Өмнө нь ууж үзээгүй архинаас болгоомжилж байвал яг тэр үнээр текила, эсвэл жин авч болно шүү.

Эх сурвалж:globalprice

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Вьетнам

Энэ улсад ирсэн хэн боловч нэг ам.доллараар дурсгал болгож вьетнамчуудын өмсдөгтэй ижил сүрлэн малгай юм уу, могойн хортой эмчилгээний тос худалдаж авч болно. Эсвэл өдөр 10:00-14:00 цагийн хооронд хагас цаг караокед дуулах, боулинг тоглохын аль нэгийг сонгох боломжтой.

Эх сурвалж:globalprice

Бельги

Брюсселийн төвөөс алс бол энэ мөнгө алдартай бельги өрмөнцөр хагас порцыг авахад хангалттай хүрнэ. Харин хотын төвийн дэлгүүр хоршооноос бохиноос өөр юу ч авах боломжгүй тийм бага мөнгө гэсэн үг.

Эх сурвалж:priceoftravel,drive

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Камбож

Хоёр ширхэг цэвэрлэсэн манго худалдаж авахад элбэг хүрэлцэнэ. Түүнээс гадна нэг доллараар мөстэй жимсний цуглуулга, хоёр порц шарсан гадил худалдаж авч болно.

Эх сурвалж:globalprice

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Япон

Токиогийн хүнсний дэлгүүрүүдэд ганц долларын үнэтэй юу байна вэ гээд хайвал элдэв хольцгүй бэлэн гоймон л олдоно.

Эх сурвалж:globalprice

 

 

Венесуэл

Каракас болон дурын аль нэг хотод очсон хэн боловч халаасандаа ганц доллартай байхад машиныхаа шатахууны савыг дүүргэж чадна. Венесуэл дэлхийн хамгийн хямд шатахуунтай газар. Хэрэв та унаа тэрэггүй яваа бол нэг ам.доллараар нийтийн тээврээр зорчих тасалбар дөрвийг авах боломжтой.

Эх сурвалж:numbeo

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Чех

Прагийн дэлгүүрээс дөрвөн лонх эх орны үйлдвэрийн шар айраг авахад нэг доллар хангалттай. Эсвэл хоёр лонх шар айраг, нэг дунд зэргийн савтай шарсан төмс авч болно.

Эх сурвалж:tesco

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ

 

 

Энэтхэг

Гоа амралтын газарт Энэтхэгийн уламжлалт тали гэж цагаан будаа, тараг, элдэв төрлийн ногоо, амтлагч бүхий хоолыг гудамжны худалдаачнаас авч амтархан идэх боломжтой. Гудамжнаас биш арай дөнгүүр газар хооллохоор шийдсэн бол энэ мөнгөөр бин, ногооны нухаш аваад сүүтэй цайгаар даруулж болно шүү.

Эх сурвалж:globalprice




Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх