АМЬТАНД ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

 

АМЬТАНД ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

 

ТОДОРХОЙЛОЛТ

Амьтны хор нөлөөгөөр хүний бие махбодь эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаанд үүсэх эмгэгийг амьтны гаралтай хорны хордлого гэнэ.

АНГИЛАЛ

  • Гүрвэл, / бамбай хоншоорт шилт могой,хоржигнуурт могой /
  • Зөгий
  • Загын аалз /шар
  • Хилэнцэт аалз, хилэнцэт хорхой Могой

1. ГҮРВЭЛ ( Бамбай хоншоорт шилт могой, хоржигнуурт могой)

Шинж тэмдэг: Цус хордуулах, эс хордуулах, цус бүлэгнэлтийг алдагдуулах, мэдрэл хордуулах үйлчилгээтэй. Хэсэг газрын судасны нэвчимхий чанарыгихэсгэн эдийн хаван үүсгэнэ. Хүчтэй өвдөлт үүснэ. Хөөрөл үүсэх, таталтөгөх анафилаксийн оврого үүсэх, залгих амьсгалахад бэрх болно. Цусалдалт үүснэ.

Авах арга хэмжээ: Могойн хорын эсрэг сийвэн, хатгуулсан газрын эргэн тойрон новокайны хориг хийнэ. Шархыг 1% перманганат калийн уусмалаар угаах, 0,5%-3%адерналины уусмал шарханд тарих, хүйтэн жин тавих, 1-2% промедол,2,5-1% аминазин, 1-2% демидрол булчинд тарих, 10%-10мл калий хлорид судсаар 20%-200мл глюкоза дуслаар, 15000ед гепарин, преднизолон 300мг/ зэрэг эмчилгээ хийнэ.

2. ЗӨГИЙ

Шинж тэмдэг: Соно, хэдгэнэ, хөх түрүү адил. Зөгийн хор нь: Хэсэг газрын үрэвсэл, мэдрэл хордуулах үйлчлэл нь судасны нэвчимтгий байдал ихсэх, ТМС-ийн хөөрөл, дараа нь саатлаар илэрнэ. Хатгасан газар загатнаат үрэвсэлт папула, лимфаденит үүснэ. Халуурах, толгой эргэх, даралт буурах, татах, саажих, амьсгал дарангуйлагдах, цус задрах, цусаар шээх г.м

Авах арга хэмжээ: Хатгуурыг суглаж, шархыг спиртээр цэвэрлэх, мөсөн жин, новокайны хориг, 1%-10мл хлорид кальций /глюконат кальций/ демидрол 1%-1-2мл, 250мг хүртэл гидрокортизон булчинд, зүрх судас дэмжих эмүүд, витамин эмчилгээ.

3. ААЛЗ /шар/

Шинж тэмдэг: Хэсэг газрын үрэвсэл, шимэгдсэний дараа ТМС-ийн хордлого үүснэ /вегататив өөрчлөлт/ Хүчтэй өвдөнө, хавдана, улайна, бие хүндэрнэ, нойр хүрнэ, даралт ихсэнэ, зүрх дэлсэнэ. Дараа нь даралт буурч судасны
дутагдал илэрнэ.

Авах арга хэмжээ: Хатгасан газар жин тавих, шээс хөөх хордлого тайлах, шингэн хийх, аалзны хорын эсрэг сийвэн 500-2000 ДЦЛ арьсан дор, 50%-2,0 анальгин
булчинд, зүрх судасны бэлдмэлүүд.

4. ХИЛЭНЦЭТ ААЛЗ, ХИЛЭНЦЭТ ХОРХОЙ

Шинж тэмдэг: Хор нь токсальбумины төрөлд багтах бөгөөд, эмэгчин аалзны хор нь эрэгчний хороос олон дахин илүү байдаг. Сэтгэцэд нөлөөлөх, мэдрэл хордуулах үйлчлэлтэй. Төв мэдрэлийн ба захын мэдрэлийн системийг саажуулах эмгэг жамтай.
Хатгасан газарт хүчтэй өвдөлт үүсч, улмаар мөч биеэр өвдөлт тархана. Мөчдийн ба хэвлийн булчин чангарна.

Авах арга хэмжээ: Хатгасан газар жин тавих, шээс хөөх хордлого тайлах, шингэн хийх, аалзны хорын эсрэг сийвэн 500-2000 ДЦЛ-ээр арьсан дор, 50%-2,0 анальгин булчинд, зүрх судасны бэлдмэлүүд өгнө.

ЭНЭШТ ХХАЯТ – тасаг их эмч Б. Наранцэцэг


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх