Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө

Сүүлийн жилүүдэд эхийн сүүг өтгөрүүлсэн хуурайшуулж нунтагласан болон зохиомол сүүн тэжээлээр орлуулах нь элбэг болжээ. Эхийн сүүг орлуулах зорилгоор бүтээсэн сүүн тэжээл нь янз бүрийн аргаар өөрчлөн боловсруулсан үнээний сүү зарим тохиолдолд ямааны сүү байдаг. Сүүг ихэвчлэн цөцгийн тос эсвэл амьтан ургамлын гаралтай бусад тос, аминдэм болон зарим төрлийн шимт бодистой хольж бэлтгэдэг байна. Үнээний сүү эсвэл зохиомол сүүн тэжээлээр хооллосон хүүхдүүд ходоод гэдэсний замын үрэвсэлт өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байдаг бөгөөд хоол тэжээлийн доройтолд өртөх магадлал эхийн сүүгээр бойжсон хүүхдээс 60% илүү байх, оюун ухааны чадамж нь буурах, аливаа өвчин эмгэт өртөмтгий болох зэрэг маш олон сөрөг нөлөө илэрдэг байна. Үйлдвэрийн болон гэрийн нөхцөлд бэлтгэсэн зохиомол сүүн тэжээл нь эхийн сүүгээр хооллох боломжгүй нялхас бага насны хүүхдийн амь насыг аврах хамгийн сүүлчийн арга хэрэгсэл болсон тохиолдолд зөвхөн эмчийн заавраар хэрэглэвэл зохих бэлдмэл юм. Зохиомол сүүн тэжээлээр хооллож өссөн хүүхдүүд өсөж том болоод ходоод гэдэсний замын архаг өвчтэй эсвэл илүүдэл жинтэй болох таргалалтад өртөх улмаар чихриин шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг ажээ.

 

Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө

- Дархлаа муудан биеийн эсэргүүцэл нь суларч өвчлөмтгий болох
– Харшлын эмгэгт өртөмтгий болох
– Гуурсан хоолойн багтраагаар өвчлөх эрсдэл ихсэх
– Бохирдсон сүүн тэжээлээс хордлого авах
– Аминдэм, эрдэс бодисын дутагдалд орох
– Хүүхэд насандаа хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэх
– Чихрийн шижингээр өвчлөх эрсдэл нэмэгдэх
– Ходоод гэдэсний халдвар авах, Ходоод гэдэсний архаг өвчтэй болох
– Дунд чихний үрэвсэлт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэх
– Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл ихсэх

 

Эхчүүд эмэгтэйчүүдэд дараахь эрсдэлүүдэд өртөх тохиолдол нэмэгддэг Үүнд:

- Хөхний хорт хавдраар өвчлөх
– Өндгөвчний хорт хавдраар өвчлөх
– Таргалах
– Ясны сийрэгжилт үүсэх
– Хэрлэг төст үений үрэвслээр өвчлөх
– Бухимдал, сэтгэлийн дарамтандорох
– Чихрийн шижингээр өвчлөх

 

Эхийн сүүг юугаарч орлуулашгүй

Эхийн сүү нь нялхас болоод бага насны х үүхдийн хувьд юугаарч орлуулашгүй хоол бөгөөд хүүхдийн бие махбодь, сэтгэлзүйн хэрэгцээг бүрэн хангах чадвартай. Эхийн сүү нь өвчин үүсгэгч нян, вирус, мөөгөнцөрийн эсрэг хамгаалах бодис агуулдаг тул суулгалт, чихний үрэвсэл, амьсгалын замын халдварт өвчнөөс бага насны хүүхдийг сэргийлэх чадвартай.

 

Эхийн сүүний ач холбогдол

- Нярай хүүхдийг төрсний дараа нэг цагийн дотор амлуулж 6 сар хүртэл ямар нэгэн хоол хүнс ундааны зүйл өгөхгүйгээр эхийн сүүээр дагнан хооллоно. Бага насны хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохын зэрэгцээ 6 сартайгаас нь эхлэн тэдний бие махбодын онцлогт тохирсон нэмэгдэл хоолоор хооллох нь зүйтэй байдаг.
– Эхийн сүү нь нялх хүүхдийн ходоод гэдэсний хоол боловсруулан шингээх чадварт байгалиас заяагдсан сүү юм.
– Эхийн сүүнд хүүхдийн ходоодонд хамгийн амархан боловсордог уураг байдаг.
– Эхийн сүүн дэх эрдэс бодис нь үнээний сүүнээс 3-3,5 дахин бага байдагч тэдгээр нь хүүхдийн бие махбодод тохирсон хамгийн зөв харьцаатай байдаг ажээ. Тухайлбал бага насны хүүхдийн ясны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй кальци, фосфорын хэмжээ нь калцийн шимэгдэлтийг сайжруулах тохиромжтой харьцаагаар агуулагддаг байна. Эхийн сүү нь амархан шингэдэг төмрөөр баялаг тул хөхүүл хүүхдийн цус багадалтад өртөх эрсдэл бага байдаг юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх