Эрүүл, аюулгүй орчинд амьжиргааны доод түвшинээр хангагдах эрх

Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Олон хүмүүс надаас "Япон улс ажил хөдөлмөр эрхэлдэггүйядуу иргэдээ хэрхэн дэмждэг вэ ” гэж асуудагЭнэ дугаарт дээрх асуултанд хариулт өгчдэлгэрэнгүй тайлбарлах болно.

Ядууст чиглэсэн улсын халамжийн бодлогыг тайлбарлахын өмнө Япон улсын үндсэн хуулийн заалтыг эхлээдтанилцуулъяҮндсэн хуулийн 25-р зүйлийн нэг дэх хэсэгт "Иргэн бүр эрүүлаюулгүйсоёлт нийгэмд амьжиргааныдоод түвшний орлогоор хангагдах эрхтэй”, хоёр дахь хэсэгт "Төр нь нийгмийн халамжнийгмийн хамгаалал болооднийтийн эрүүл ахуйг сайжруулахад анхаарал хандуулж ажиллах үүрэгтэй” гэж заасан байдагӨөрөөр хэлбэлиргэдийн "эрх”, төрийн "үүрэг”-ийг хуулиндаа тодорхой тусгасан байдагМиний ажиллаж буй Японы Эрүүл мэндхөдөлмөрнийгмийн хамгааллын яамны хамгийн гол зорилго бол үндсэн хуулинд тусгагдсан ард түмнийхээ өмнөхүлээсэн төрийн үүргийг биелүүлэх явдал юм.

Иргэдийн амьжиргааны доод түвшинг хангах гэдэг нь дан ганц орлогогүй хүнд улсаас бэлэн мөнгө олгоод байхыгхэлэхгүйМөн хуулийн 12-р зүйлд "Амьжиргааны доод түвшинээр хангагдах эрх нь ард түмний цуцашгүй хүчинзүтгэлийн үр дүнд үүснэ” гэсэн байдагХүн бүр амьдралаа авч явахгэр бүлээ тэжээхийн тулд бүх талаар дорбүрнээ хичээхгүйгээрулсаас бэлэн мөнгө горьдоод суувал юу болох нь ойлгомжтой шүү дээ.

Үндсэн хуулийн дээрх заалтуудад үндэслэн Япон улс дараах дөрвөн чиглэлээр нийгмийн хамгааллын бодлогоохэрэгжүүлдэг.

Нэгтнийтийн эрүүл ахуй буюу төрөөс иргэдээ бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхцэвэр усаюулгүй хоолхүнс хэрэглэх нөхцөлөөр хангадаг.

Хоёртнийт иргэдээ нийгмийн даатгалын үйлчилгээнд хамруулдагЯпонд эдийн засагнийгмийн чөлөөт зарчимүйлчилдэгГэхдээ хэнд ч өвдөхбэртэж гэмтэхнас барах зэрэг гэнэтийн эрсдэл тулгарч болноИрээдүйд учирчболох аливаа эрсдэлээс сэргийлэхорлогын наад захын баталгааг хангахын тулд Япон улсад оршин сууж буй нийтиргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Гуравтнийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулан тахир дутууөрх толгойлсон эмэгтэйчүүдөнчин хүүхдүүдзэрэг төрөөс дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгүүдэд тусламж үзүүлдэг.

Дөрөвтамьжиргааны доод түвшинг хангах зорилгоор улсаас орлогогүйхөрөнгө мөнгөгүй ядууст санхүүгийндэмжлэг буюу халамжийн тэтгэмж олгодог бөгөөд энэ нь иргэдийнхээ амьжиргааны доод түвшинг хангах эцсийнарга хэмжээ болдог.

Доорх зургийг харцгааяЯпон улс үндсэн хуулийн дагуу иргэдийнхээ амь­жиргааны доод түвшинг хангахын тулднийгмийн халамжийн тогтолцоог хэрэгжүүлдэгТухайн иргэний орлого оршин суух харъяа аймагдүүргээстогтоосон амьжиргааны доод түвшинээс бага тохиолдолд дутуу хэсгийг төрөөс халамжийн тэтгэмж олгодогЭнэтөрлийн тэтгэмж авагчид шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөх ба шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авсантохиолдолд эмчилгээний зардлыг зуун хувь төр даадаг.

Гэхдээ нийгмийн халамжийн тэтгэмж авахад хэд хэдэн шалгуур бийХаламжид багтахын тулд орлогоос гадна үлхөдлөх хөрөнгөавтомашинхадгаламж зэрэг хувийн өмчтэй эсэхийг маш нарийн шалгадагХувьдаа машинтайтодорхой хэмжээний хадгаламжтай мөртлөө халамжийн мөнгө авах нь юу ч үгүй ядуу хүнтэй харьцуулахад тэгш бусшүү дээТэтгэмжийн санхүүгийн эх үүсвэр нь татварын орлого байдаг тул татвар төлөгчдийн санаа бодлыг ч тусгахшаардлагатай байдагТүүнчлэн тухайн хүний ойрын хамаатан саданг сайтар судлаадхэрэв амьдралынболомжтой хамаатан байгаадасрамжиндаа авах боломжтой бол халамжийн тэтгэмж олгодоггүйМөнэдгээрхүмүүст ажилд орох зааварчилгаа өгчбие даан амьдрах чадварыг дэмжиж туслалцаа үзүүлдэг.  

Одоогоор нийгмийн халамжийн тэтгэмж авдаг айл өрхийн тоо нийт өрхийн 1.7 хувийг эзэлж байна. Япон улс иргэдээ орлогын наад захын баталгаагаар хангадаг ч, нөгөө талаар тэдний бие даан амьдрах чадварыг дэмжсэнээр халамжийн тэтгэмжинд хэт туйлшрахаас сэргийлдэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх