Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулав

 

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулав

 

Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул  Ч:22 "Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор Ч:7 "Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг "Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулав.

Дээрх чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлж байна.

Ч:22 "ШАДИВЛАН-БӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ

Үйлчлэх байгууллага: "Тэнүүн-Огоо” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр:Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.

Ч:7 "НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН чиглэлд

Үйлчлэх байгууллага: "Авто терминал трейд” ХХК

Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.

Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ” гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналд өөрчлөлт оруулав

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх