Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын өргөтгөсөн хуралдаан 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр болов. Хуралд Ерөнхий газрын удирдлагын багийн гишүүд биечлэн, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн дарга нар цахимаар оролцож салбарын үйл ажиллагааны хэрэгжилт болон цаг үеийн асуудлаар зөвлөлдлөө.
Хуралдааны эхэнд салбарын хэмжээнд онцгойлон анхаарах дараах чиглэлээр харьяа байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.
• Тэтгэврийн хувийн хэргийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх;
• Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахад онцгойлон анхаарах;
• Нийгмийн даатгалын сангийн 2026 оны орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангаж, шимтгэлийн өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг болно.
Мөн хуралдааны үеэр дараах асуудлуудыг танилцуулж, шаардлагатай арга зүйн зөвлөмжийг хүргэв.
• Салбарын 2027 оны төсвийн төсөл болон цаашид анхаарах асуудлууд;

• Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сургалт орох сургагч багш нарын бэлтгэл хуваарь;
• Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын тооллогыг зохион байгуулахад анхаарах асуудал;
• Анхан шатны санхүүгийн баримт бичгийн бүрдлийг стандарт, журмын дагуу хөтлөх зэрэг талаар зөвлөмжийг өглөө.
Нийгмийн даатгалын байгууллага нь иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч, салбарын үйл ажиллагааг тасралтгүй эрчимжүүлэн ажиллаж байна.

