Гол мэдээ Улс төр

Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэнэ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 

Ээлжит бус чуулганаар иргэдийнхээ амьжиргааг ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛЖ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭГДҮҮЛЭХ төсвийн тодотголыг хэлэлцэнэ.

Эдийн засаг энэ оны эхний 7 сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн ч энэхүү ӨСӨЛТИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ АЙЛ ӨРХИЙН ҮҮДЭЭР ОРУУЛАХ нь илүү чухал байна.

Бид өнгөрсөн хугацаанд төсөв хэлэлцэхдээ гагцхүү “Хэдэн төгрөг тавьсан бэ” гэдгээр л хэмждэг байсан бол одоо харин “ЧУХАМ ЯМАР ҮР ДҮН ГАРСАН БЭ” гэдгээр хэмждэг болох хандлагын өөрчлөлт рүү зоригтой шилжье гэж байгаа юм.

Олонх цөөнхөөрөө хуваагдсан, орлого зарлага тойрсон хий хоосон, популист талцлаа хойш нь тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, ард иргэдийнхээ амьдралыг нэн тэргүүнд бодох цаг үе гэдгийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, гишүүддээ санууллаа.

Геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнээр дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. 

Ийм эгзэгтэй цаг үед бидэнд УЛС ТӨРЖСӨН ТӨСӨВ БУС УЛСАА БОДСОН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВ, ӨНӨӨДРИЙГ АРГАЦААСАН ЗОХИЦУУЛАЛТ БУС ХАРИН МАРГААШИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАМГААЛСАН БОДЛОГО хэрэгтэй.

Тиймээс хувийн хэвшлийн орон зайг хумих биш тэлж, эдийн засгийн эрх чөлөөг тэдэнд олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарах ёстой.

Түүнээс бус төсвийн төсөл нь аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар төсөв санаачлах Үндсэн хуульд заасан Засгийн газрын эрхийг хязгаарлаж болохгүй.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Тамгын газар бүрдлийг нь шалгах, хянах зохицуулалттай. Энэ нь нэг талаас Үндсэн хуульд заасан хууль санаачлагчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас өргөн мэдүүлэх хуулийн төслийн бүрдлийг бүрэн хангуулах нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг юм аа. 

Харин хууль санаачлагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, бүрдэл хангагдсан хуулийн төслийг буцаах эрх Улсын Их Хурлын даргад ч, ерөөс хэнд ч байхгүй.

admin

About Author

Бусад мэдээ

Улс төр

Take a Look Back at the Most Gala Red Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Улс төр

Hypnotherapy For The Drive Back

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected