Жулиа Робертс хөл нүцгэн

Жулиа Робертс хөл нүцгэн

Каннын кино наадмын үеэр оддын хамгийн сайхан хувцасласан одын нэг нь Холливудын жүжигчин Жулиа Робертс байлаа. Түүний өмссөн "Армани”-гийн хар даашинз "Оскар”-ын шагналт жүжигчин бүсгүйг гайхалтай сайхан харагдуулж байсан ч гэлээ харин кино наадам болж байгаа ордны шатаар хөл нүцгэн өгссөн нь содон байлаа. Жулиа Робертс болон Жорж Клуни нарын тоглолсон "Money Monster" кино Каннын наадмын хамгийн хүлээлттэй бүтээлийн нэгд тооцогдож байсан билээ. Анх удаагаа Каннын наадамд оролцож байгаа гэдэг тодотгол дагуулсан Жулиа Робертсын гутал өмсөөгүй нь ямар учиртай байсан юм бол гэдэг асуултын тэмдэгтэй л үлдлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх