АСЕМ-ын төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлнө

АСЕМ-ын төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлнөАСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болно. Уг уулзалтад оролцох 4000 гаруй төлөөлөгчид виз олгох ажлын хэсэг байгуулж, төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлөхөөр төлөвлөн, визийг ГХЯ болон хилийн боомтод олгохоор болсон байна.

1996 оны гуравдугаар сарын 1-нд Бангкок хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтаар албан ёсоор байгуулсан. Одоогоор 53 гишүүнтэй. Европын бүлэг ЕХ-ны 28 улс, ЕХ, Норвеги, Швейцарь улсаас бүрддэг. Азийн бүлэгт ОХУ, Казахстан, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Япон, АСЕАН-ны гишүүн 10 улс, АСЕАН-ны НБДГ, Австрали, Шинэ Зеланд Улс багтаж байна. Монгол Улс АСЕМ-д 2008 онд нэгдсэн юм.

Эх сурвалж: Долоо хоног тутмын Улаанбаатарын сонин




Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх