“АСЕМ”-д зориулсан тохижилтын ажил эхэллээ

Хотын мэдээ

“АСЕМ”-д зориулсан тохижилтын ажил эхэллээ

Б.Энэрэл

Ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт болно. Чуулга уулзалт болох гэж буйтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн тохижилтод нийт 5,8 тэр бум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Нийслэлийн 13 гудамж талбайд өнгө төрх нэмж мод тарихаас гадна хайс, хашлага, явган хүний замыг тохижуулахаар болсон. Мөн үүнд цэцэг тарих ажил багтаж байгаа. Энэ жил нэг наст цэцгийг өмнөх онуудаас гурав дахин багасгасан ба хотын томоохон замын гол уулзваруудад цэгэн маягаар тарих аж.

Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 15-наас эхлэн хот тохижилтын ажлаа эхэллээ. Харин модыг дөрөвдүгээр сард тарина. Уг нь тавдугаар сард тарих ёстой ч АСЕМ-ын уулзалттай холбогдуулан мод тарих ажлыг наашлуулсан байна.

Тохижилт хийх гудамжны нэрс:

Энхтайваны өргөн чөлөө

  1. Их тойруугийн гудамж
  2. Чингисийн өргөн чөлөө
  3. Нийслэл хүрээ өргөн чөлөө
  4. Зайсангийн гудамж
  5. Наадамчдын зам
  6. Их сургуулийн гудамж
  7. Сүхбаатарын гудамж
  8. Олимпийн гудамж
  9. Их Монгол Улсын гудамж
  10. Гэндэнгийн гудамж
  11. Жамьян гүний гудамж
  12. Намяньжугийн гудамж-ийг иж бүрэн тохижуулах юм. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх