Хүү өөрийн "хүчээр" цэцэрлэгт оржээ

Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн үүдэнд энэ хүү 2 өглөө яг ийм байдлаар хүүхэд хүлээж авах цагаар орж ирж суусан гэнэ. Хүүгээс цэцэрлэгийн ажилтнууд учрыг лавлан асуухад "Би цэцэрлэгт л явмаар байна" гэжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа тухайн хүүгийн ээжийг дуудан уулзаад цэцэрлэгтээ авахаар болсон байна. Цэцэрлэгийн хамт олон хүүг тал талаасаа дэмжин хувцаслаж, усанд оруулан өглөөний цай уулгаад эмнэлэг рүү дагуулан явж эрүүл мэндийн шинжилгээнд хамруулжээ. Хүү 135-р цэцэрлэгийн ойролцоо байрлах орцны жижүүрийн хүүхэд гэнэ.

Хүү өөрийн "хүчээр" цэцэрлэгт оржээ

 

 
Эх сурвалж: Цэвээнжав Догсмоо

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх