Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 1689487 хүрчээ

 

Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 1689487 хүрчээ

 

ДЭМБ-ын 13-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол 1689487 хүрсэн байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 13-ны өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 76383 -аар нэмэгдэж, 1689487 -д хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5700 нэмэгдэж, 108301 хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 76383 нэмэгдэж, 1773084 хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 5702 нэмэгдэж 111652 хүрэв.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх