Иргэдийн оролцоотой ногоон хот аян эхэллээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас иргэдийг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгох, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилгоор "ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлж байна.


Аян Нийслэлийн 9 дүүргийг хамарах бөгөөд ногоон хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод ургуулсан иргэдийг олон нийтэд сурталчлан урамшуулах зэргээр "ногоон орчин” бүхий өрхийг шалгаруулах сошиал уралдааныг зарлалаа.

Иргэн та өөрийн эзэмшлийн талбайдаа тарьж ургуулсан ногоон байгууламжаа харуулсан богино хэмжээний 2 минутын дүрс бичлэгийг #ногоонХОТ хаштаг ашиглан, оршин суугаа дүүрэг болон холбогдох дугаараа бичиж фэйсбүүкт байршуулснаар та уралдаанд оролцох боломжтой болох юм. Бүтээлийг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Холбогдох утас: 77116162-3

 

 

 

 

ЦЭВЭР АГААРТАЙ НОГООН ХОТЫГ БҮТЭЭЦГЭЭЕ

 

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх