Эмгэнэл

Монголын сэтгүүлзүйн салбарын хүндэт багш, сэтгүүлзүйн ухааныдокторант, профессор, сурган хүмүүжүүлэгчПунцаговогт Доржнамжимийн Ганболд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зуурдаар таалалтөгсчхаламжит хань, үр хүүхэд, гэр бүл,Монголынсэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Д.Ганболд нь 1977 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн бөгөөд 1985-аас1995 онд сумын 10 жилийн сургууль, 1999 онд Утга зохиолын сургуулийг утга зохиолч, сэтгүүлч мэргэжлээртөгсч, сэтгүүлзүйн магистр, профессор зэрэг хүртсэн. Тэрээр энэ насны амьдрал, оюун санаа, эрдэм мэдлэгээ сэтгүүлзүйн салбарт зориулсан хүндтэй нэгэн билээ.

1997-1998 онд "Ази Монгол” сонины Улс төрийн албаны дарга, 1998-1999 онд "Реклам Ньюс”сонины үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч, 1999-2000 онд "Хонгорзул” сонины ерөнхий менежер, 2000-2010 онд "Улаанбаатар Эрдэм-Оюу”дээд сургуулийн багш, 2010-2012 ондКино урлагийн дээд сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, 2012 оноос ОУБТехнологийн "Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлзүйн багш, Төгсөлтийн дараах сургалтын албаны даргаар тус тус ажиллаж байсан билээ.

Тэрээр олон арван нэг сэдэвт ном, сурах бичгийг туурвиж, Сэтгүүлзүйн чиглэлийн ном бүтээлийг редакторлан ажиллаж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл, шүүмж хэлэлцүүлсэн байдаг. Түүний сэтгүүлзүйн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлжМЗХ-ныТэргүүний залуу алтан медаль, Боловсролын тэргүүний ажилтан, Багшийн алдар, Ганүзэгтэн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болон Профессор цолоор шагнаж байсан юм.

Та минь айл гэрийн сайн хань, үр хүүхдийнхээ үлгэр жишээ аав, олон арван залуусын сургамжит багш, элбэрэлт ээж, ахан дүүсийнхээ өмөг түшиг нь байсан билээ. Таны үнэнч шудрга, хөдөлмөрч зан, элэгсэг дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд болон Монголын нийт сэтгүүлзүйн салбарын хамтран зүтгэгч, найз нөхөд, шавь нараас нь

Ум сайн амгалан болтугай.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх