Хятадын вакцин олон улсын тэргүүний эгнээнд байна

Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний орой Бээжингээс Их 20-ын удирдагчдын 15-р удаагийн чуулганд видеогоор оролцохдоо хэлсэн үгэндээ: "Хятад улс Ковид-19-ийн вакцин судлалын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж оролцоно. Бид нэгэнт "Ковид-19-ийн вакцины төлөвлөгөө”-нд нэгдсэн бөгөөд судалгаа, үйлдвэрлэл, хуваарилалт зэрэг дамжлагад улс орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятад улс мөн амлалтаа биелүүлж, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэн, өөрийн судлан бүтээсэн вакцин улс орнуудын ард түмний худалдан авч чадах "олон нийтийн бүтээгдэхүүн” байхыг батлахын тулд хичээн ажиллах болно” гэжээ.

Хятадын вакцин олон улсын тэргүүний эгнээнд байна

 


Гэнэт гарсан Ковид-19 цар тахал нь дэлхий нийтийг цочирдуулж, бүх дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн системд дарамт үзүүлсээр байна. Тэгвэл хэзээ вакцин гарах вэ? Бид Ковид-19 цар тахлаас юуг ухаарч мэдрэх хэрэгтэй вэ? 11-р сарын 21-ний өдөр Хятадын Шэньжэнь хотноо болсон "Олон нийт ба эрүүл мэнд Хятадын форум”-д Хятадын Шинжлэх Ухааны Академийн академичид Хятад улс Ковид-19 цар тахлын эсрэг шинэ вакцин судалж байгаа тухай өөдрөг байр сууриа илэрхийлсэн юм.

Ковид-19 цар тахал дэлхий даяар үргэлжилсээр байгаа бөгөөд дэлхий нийт аюулгүй, үр дүнтэй вакцин хийлгэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэгэхээр вакцин нь Ковид-19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах "зэвсэг" болж чадах уу? Энэ тухай Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, Хятадын Ардын чөлөөлөх армийн 302-р эмнэлгийн эмч, профессор Ван Фушэн нааштай хариулт өглөө. Аль эрт энэ оны 02-р сард Ван Фушенгээр ахлуулсан баг Ковид-19 цар тахлаар нас барсан өвчтөний судлалын тайланг "Лансет" сэтгүүлд нийтэлсэн юм. Тэрбээр вакцин бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хамгийн хэмнэлттэй, үр дүнтэй хэрэгсэл бөгөөд нийгмийн эрүүл мэндийн томоохон хэрэгт хяналт хийх үр дүнтэй хэрэгсэл болох юм гэжээ. Ван Фушен Ковид-19 цар тахлын талаарх судалгаанд үндэслэн Ковид-19 цар тахал нь зарим шинж чанар, онцлог тэмдэг байдаг гэж үзсэн байна, тухайлбал энэ нь харьцангуй илэрхий явцтай цочмог халдварт өвчин юм, Сүргийн дархлааны хариу урвал нь вирусийг үр дүнтэй хяналтдаа авч, вирусийг арилгаж чаддаг, вирусийн эсрэг биет нь сайн дархлаа үүсгэдэг тул бие махбодын дархлааг үр дүнтэй бий болгодог, эдгээр шинж чанар, онцлог тэмдгүүд нь вакцины хэрэглээ нь Ковид-19 цар тахлын вирусийн тархалтыг үр дүнтэй хязгаарлаж чадна гэжээ.

Өдгөө дэлхий дээр Ковид-19 цар тахлын вирусийн эсрэг вакциныг шинээр бий болгох "уралдаан" өрнөж байна. Энэ тэмцээнд Хятад улс хэр хүчтэй оролцож байгаа вэ? " Ковид-19 цар тахлын вакцины судалгаа, боловсруулалт нь дэлхийн тэргүүний эгнээнд байна!" гэж Ван Фушэн итгэлтэй хэлж байлаа.

Хятадын Инженерийн Академийн академич, Цэргийн анагаах ухааны академийн профессор Жинь Нин-И тун саяхан хэлсэн үгэндээ, өнөөгийн байдлаар дэлхий даяар 45 вакцин эмнэлзүйн туршилтын шатанд байгаа бөгөөд Хятадын бие даан боловсруулсан 13 вакцин эмнэлзүйн туршилтын шатанд орсон байна. Төсөөлж байгаагаар 2020 онд Хятадын Ковид-19 цар тахлын вирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал 600 сая гаруй тунд хүрэх болно гэж онцолжээ.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 18-ны өдөр хэлэхдээ, өнөөг хүртэл Хятад улс АНЭУ, Бразил, Пакистан, Перу болон бусад улс орнуудад Ковид-19 цар тахлын вирусийн эсрэг таван шинэ вакциныг эмнэлзүйн туршилтын III үе шатанд хэрэглэж байна гэжээ. Эмнэлзүйн туршилтын III үе шатанд хэрэгжүүлж байгаа нь зах зээл рүү улам ойртож байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч клиник туршилтын III үе шатны ахиц дэвшилд хамрагдах хүний тоо, хамрагдах хэсэг бүлгийн тоо, үр дүн гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг гэж шинжээчид үзэж байна.

Ерөнхийд нь хэлбэл Ковид-19 цар тахлын вирусийн эсрэг шинэ вакцин "зам"-даа байгаа бөгөөд, хүмүүст итгэл найдвар төрүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ:cri

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх