2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1/3 хувийг Хятад улс гүйцэтгэнэ

2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1/3 хувийг Хятад улс гүйцэтгэнэ

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага 12-р сарын 1-нд нийтэлсэн дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийн тухай шинэ тайландаа, өнөө Хятад улс бол эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлсэн цорын ганц улс орон байж, ирэх жилийн эцэс гэхэд дэлхийн эдийн засаг КОВИД-19 цар тахал дэгдэхээс өмнө түвшиндээ эргэн очих төлөвтэй байна. Үүнд Хятад улс дангаараа 1/3 хувийн өсөлтийг биелүүлэх болно гэжээ.

Тайланд төсөөлснөөр, цар тахлын нөлөөгөөр энэ онд дэлхийн эдийн засаг бараг 4.2 хувиар хумигдах нь 6, 9-р саруудад төсөөлснөөс арай дээр байна. Ирээдүйд КОВИД-19-ийн вакцин ашиглалт орох, мөн Хятад улсын эдийн засаг үргэлжлэн сэргэх зэрэг нь зах зээлийн итгэлийг нэмэгдүүлж, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах болно. Ирэх хоёр жилд дэлхийн эдийн засаг дунджаар 4 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Улс орнуудын засгийн газар нааштай бодлого, арга хэмжээ авч, цар тахлын нөлөөнд хамгийн хүнд туссан бүлгүүдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалж байна гэжээ.

 



Эх сурвалж: ХОУР

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх