Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өссөөр байна

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.03) нийт 815 гомдол, мэдээлэл иржээ. Зөрчлийн дуудлага 356 , гэр бүлийн хүчирхийллийн 47 дуудлага ирсэн байна. Мөн хулгайлах гэмт хэргийн 13, гэмт хэргийн шинжтэй 48 тохиолдол гарчээ.

Түүнчлэн олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 58, хүний биед халдсан 28, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 66, тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи, согтууруулах ундааны худалдааг хориглосон ч өнгөрсөн өдрүүдэд улсын хэмжээнд хоногт 50-70 хүмүүс эрүүлжүүлэгдэж байгаа талаар тухай бүрт нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж 116 болжээ. Согтуугаар автомашин жолоодсон зөрчил 12 гарсан байна.

Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өссөөр байна

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх