Төмөр замыг сэргээн босгох ажил бүрэн дууслаа

Төмөр замыг сэргээн босгох ажил  бүрэн дууслаа

 


       2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 20:45 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас төмөр зам угаагдаж Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76 дугаар километрт аялж явсан 23 вагонтой 3202 дугаартай  ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас 9 вагон замаас гарсан билээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгах сэргээн босголтын ажлыг "УБТЗ” ХНН, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт болон байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн алба, Дархан, Орхон аймгийн "Петровис” ХХК-ны салбаруудтай хамтран шуурхай зохион байгууллаа. 

"УБТЗ” уг хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2021 оны 6 дугаар сарын 26-ны 19:58 цагт нээж, улмаар сэргээн босголтын ажлыг өчигдрийн 21:55 цагт бүрэн дуусгасан байна.   

"УБТЗ” ХНН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх