Залуусын итгэлийг сэргээж өгөхийг хүсч байна гэв

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхорол 20 дахь уулзалтаа залуустай хүүрнэн өнгөрүүллээ. Амралтын өдрийн энэхүү уулзалтад залуус олноороо ирсэн нь тэд өөрсдийн төлөө үгээ хэлж, цаашид өөрийг нь төрд төлөөлөх хүнд үгээ дайхаар ирсэн хэрэг. Манай улсад 18-24 насны 379.100 иргэн байдаг гэсэн судалгаа бий. Тэдгээрийн 102 мянга нь ажилтай, орлоготой. Үлдсэн хувь нь ажлын байргүй.

Харин БЗД-ийн 49 дүгээр тойрогт 300 мянга гаруй өрх байдгийн 80 хувь нь 30-50 насныхан. Тэдний төлөөлөл болж өнөөдрийн уулзалтад ирсэн хүмүүс ажлын байр, чөлөөт цагаа өнгөрөөх газар, төрийн албыг "эрүүл” болгож, чадварлаг боловсон хүчнээр хангах, залуу гэр бүл, хүүхдээ харж байгаа эхчүүдийг төрөөс хэрхэн анхаарч, ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулж байлаа.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөртэй танилцсан залуусын хувьд залуусын итгэлийг сэргээж өгөхийг нэр дэвшигчээсээ хүссэн. Тус тойргийн 27 дугаар хорооны иргэн Отгонцэцэг 2012 онд эрхзүйч мэргэжлээр дээд сургууль төгссөндөө харамсаж, түүнээсээ ядаж хоёр жилийн өмнө төрж эсвэл сургуулиа төгссөн ч болоосой гэж боддог тухайгаа уулзалтын үеэр ярьсан. Тэрбээр төгсөнгүүтээ, бүхий л мэдлэг боловсрол нь шинэ соргог байгаа үедээ эрч хүч дүүрэн төрийн албан хаагчийн шалгалтад орж, ТЗ-3 зэрэгт тэнцсэн аж. Шүүхийн нарийн бичгээр ажиллах боломж нээгдлээ хэмээн өөртөө баярлаж явсан ч үнэндээ ажлын байр олдоогүй гэнэ. Тиймээс хувийн компанид ажиллах болсон ч татварын өрнөөс болоод байгууллага нь татан буугдаж Отгонцэцэг дахиад л ажилгүй болсон байна. Түүний хувьд нэгэнт төр иргэдээ хэзээ хаяхгүй гэсэн итгэл сэтгэлээр дахин шалгалт өгч ТЗ-6 зэрэглэлд тэнцсэн ч өдгөө есөн сарын хугацаа өнгөрөхөд ажилгүй хэвээр байгаа гэнэ. Хэрвээ ажлын байр олдохгүй ямар нэг хэл сураад гадны аль ч хамаагүй улсад очиж ажиллая гэдэг сонирхол давамгай болж байна. Эх орондоо мэргэжлээрээ ажиллаад, мэдлэг боловсролоо дээшлүүлээд амьдрах хэрэггүй юм байна гэх бодол төрөх болсон. Энэ бол нийгмийн айдас. Залуусгүй болохын эхлэл. Иргэд төрд итгэдэг. Гэвч тэр сэтгэлийг нь мохоогоод байгаа юм биш үү. Залуусыг айдастай, итгэлгүй амьдралд угтдаг нийгмийг битгий бий болгооч ээ. Энэ үгүй болоод байгаа итгэлийг сэргээж өгөөч гэж танаас хүсмээр байна гэсэн юм.

Түүний энэ үг олон залуусын сэтгэлдээ тээж явдаг бухимдлын нэгээхэн хэсэг. Тиймээс ч УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 49 дүгээр тойрогт нэр вдэвшигч Д.Оюунхорол их, дээд сургууль төгсөгчид ажлын байргүй, төрийн алба төрлийн алба болсонд харамсаж буйгаа илэрхийлэв. Гэтэл ямар ч чадваргүй, диплом, мэргэжилгүй хүн аль нэг яамны газар, хэлтсийн дарга болоод сууж байх үе бий. Үүний эсрэг бүгдээрээ хамтдаа хяналт тавихгүй бол та бүхний өмнүүр хаалгыг чинь өөр хүн түрүүлж нээгээд ороод байна. Өнөөдөр танд тохиож байгаа ч маргааш танай үр хүүхдэд тохиолдоно гэдгийг анхаарууллаа. Залуус маань аливаа асуудлыг минийх биш бусдынх хэмээн бодож орхидог бүх зүйлдээ цэг тавиасай. Тэгж гэмээн бид цаашид хамтран сайхан ирээдүй, нийгмийг бий болгоно гэсэн юм.

Залуучуудыг ажлын байртай болгох талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт олон тусгал бий. Тэдгээрийн нэг нь "Итгэлийн зээл”-ийн асуудал юм. Амьдрал ахуйгаа өөд нь татахын тулд ажлын байргүй бол ядаж өөрийн гэсэн бизнес эрхлэхийг иргэд хүсдэг. Харамсалтай нь эргэлтийн хөрөнгө үгүй. Зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө мөн л үгүй. Харин энэ асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжинд "Итгэлийн зээл”-ийг бий болгож, жижиг дунд, бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжинэ. Ажилгүйдлийг шийдэхийн тулд ажлын байрыг олноор бий болгох бодлогыг мөрийн хөтөлбөрт тусгасан.

Залуусын итгэлийг сэргээж өгөхийг хүсч байна гэв

 

Залуусын итгэлийг сэргээж өгөхийг хүсч байна гэв

 

Залуусын итгэлийг сэргээж өгөхийг хүсч байна гэв

 

Залуусын итгэлийг сэргээж өгөхийг хүсч байна гэв

 

Залуусын итгэлийг сэргээж өгөхийг хүсч байна гэв

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол их, дээд сургууль төгсөгчид ажлын байргүй, төрийн алба төрлийн алба болсонд харамсаж буйгаа илэрхийлэв. Гэтэл ямар ч чадваргүй, диплом, мэргэжилгүй хүн аль нэг яамны газар, хэлтсийн дарга болоод сууж байх үе бий. Үүний эсрэг бүгдээрээ хамтдаа хяналт тавихгүй бол та бүхний өмнүүр хаалгыг чинь өөр хүн түрүүлж нээгээд ороод байна. Өнөөдөр танд тохиож байгаа ч маргааш танай үр хүүхдэд тохиолдоно гэдгийг анхаарууллаа. Залуус маань аливаа асуудлыг минийх биш бусдынх хэмээн бодож орхидог бүх зүйлдээ цэг тавиасай. Тэгж гэмээн бид цаашид хамтран сайхан ирээдүй, нийгмийг бий болгоно гэсэн юм.

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UBSONIN.MN



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх