Б.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН Л.ХАЛТАР САЙДААС “ЯРИЛЦЛАГА” АВАВ

Улсын төсвийн 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Онон голын 209 метр урт төмөр бетон гүүрийн нээлт өнөөдөр болсон.
Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт баригдсан уг гүүрийн бүтээн байгуулалтын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас "ярилцлага” авав.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Би Хэнтий аймгаас Монгол Улсын Их хуралд сууж буй гишүүн хүн. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд манай Хэнтий нутагт морилон ирсэнд баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газраас Монголын зүүн бүсийн нутагт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын талаар манай сонгогчдод мэдээлэл өгнө үү?
Сайд Л.Халтар:
-Баярлалаа. Танд болоод Монголын зүүн бүсийн ард түмэнд халуун талархал илэрхийлье. Бид олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, төсөвлөсөн. Чингис хот-Дадал сум чиглэлийн 265 км авто замын төсөл, Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын төсөл, мөн Чингис-Бор-Өндөр чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
"Өндөрхаан” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгох төсөл, Дадал суманд "Дэлүүнболдог” нисэх буудал, Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлыг 4С ангиллын болгох төсөл, Багануур хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум хүртэл 60 км хатуу хучилттай авто замыг барих төслийг санаачлан эхлүүлээд байна.
Та Монголын Их хурлын тулхтай гишүүн, Монголын сайхан аваргын хувьд энэ ажлыг ард түмэндээ хэрэгтэй үйл болгон биежүүлэхэд гар бие оролцон зүтгэнэ үү. Та Монголын ард түмний бахархалт хүн шүү.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Манай нутгийн, цаашлаад Монголын ард түмэнд хэрэгтэй үйл санаачлан хэрэгжүүлж буй Халтар сайд танд гялайлаа. Бид хамтран нийлж явж зүтгэж байж энэ Монголын хойч үед сайхан зүйл үлдээх хэрэгтэй. Халтар сайд та манай нутагт ирж хийж хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн, эхэлсэн зүйлийнхээ тухай ярьсанд баярлалаа. УИХ-ын гишүүний хувьд Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан хэрэгжүүлж буй бүх зүйлийг би дэмжин хамтарч ажиллана.
 
4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх